Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай компаниудын бүх бүтээгдэхүүн, үйлчилгээ багтсан Ард Апп-ын шинэ хувилбарыг энэ оны эхэнд танилцуулсан билээ.

Монголын хамгийн анхны крипто койн болох АрдКойн  хэрэглэгчдийн дунд трэнд болж, хамгийн их таталттай апп-ыг тогтмол тэргүүлсээр байгаа юм.

Ард Апп  хэрэглэгчид цуглуулсан урамшууллын койноороо автомашины хонжвортой сугалаанд оролцох боломжийг олгож байгаа бөгөөд 2 дахь машины азтанаа тодруулжээ. Энэ удаа Д.Сарантуяа хэмээх бүсгүй шалгарч цоо шинэ Nissan renault машины эзэн болсон юм. 

Тэрбээр "Ганган ханд" компанид савлагчаар ажилладаг бөгөөд СХД-ийн нэгдүгээр хороонд нөхөр таван хүүхдийн хамт амьдардаг аж. Түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Юуны өмнө танд цоо шинэ Renault Kaptur машины азтан болсонд баяр хүргэе. Ямар учрал тохиолоор азтан болсон түүхээ манай уншигчдад хуваалцахгүй юу?

-Ард Апп-ыг хэдэн сарын өмнө татаж гар утсандаа суулгасан юм. Ам бүл олуулаа учраас энэ апп-аар мөнгөний хэрэгцээ гарахад зээл авахад амар санагдсан. Зээлээ хугацаандаа төлөхөөр АрдКойн өгдөг юм билээ. Зээлээ дандаа хугацаанд төлсөөр минийх 7000 койн болсон юм. Том охин маань намайг та энэ койноороо сугалаа авчих, машины хонжвортой гэхээр нь 10 сугалаа авчихлаа. 

Хожно гэсэн бодол, хүлээлт үнэндээ орж ирээгүй. Хоёр сарын өмнө шүү дээ. Гэтэл гэнэтхэн утасдаад машины азтан болчихлоо гэхэд нь үнэндээ итгээгүй. Ямар нэгэн хүн надаар тоглоод байна л гэж бодсон. Яг үнэндээ бидэн шиг гэр хороололд амьдардаг жирийн л нэг айл азтан болсон тохиолдол ховор байх. Тэгээд ч өмнө нь нэг удаа 50 сая төгрөгийн азтан боллоо гэж утсаар даажигнуулж байсан ч удаатай учраас итгээгүй юм. Хэсэг залуус дурын дугаар руу залгаад тоглосон юм билээ. Тэдэн шиг тоглож байна л гэж бодсон шүү. 


-Тэгвэл азтан болсон гэдэгтээ хэзээ итгэсэн бэ?

-Сугалаанд хожсон машиныхаа түлхүүрийг гартаа атгаж байж л итгэсэн. Нөхөр, ээж хоёртоо анх хэлсэн ч тэд маань ч эргэлзсэн. Нөхөр маань тоглоомон машин хожсон байхаа гэж намайг цаашлуулсан. /инээв/

Шинэ машины түлхүүр гардаж авна гэдэг бол миний төдийгүй манай гэр бүлийн хувьд үгээр хэлж зүйрлэшгүй сайхан үйл явдал байсан.


-Танайх машинтай байсан уу?

-Энэ сугалаа жинхэнэ нүдээ олсон, гайхалтай сайхан үйл явдал болсон.

Манай хүн гагнуурчин мэргэжилтэй хүн, эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг. Би өөрөө ч бас тогтмол ажилтай учраас лизингээр машин авах боломжийг судалж байсан юм. Яг үнэндээ бэлнээр, тэр тусмаа үйлдвэрээс гарсан цоо шинэ машин шууд худалдаж авна гэдэг жирийн ажилтан бидэнд биелэгдэшгүй мөрөөдөл шүү дээ.

Тийм учраас лизингээр машин авахаар бичиг баримтаа хөөцөлдсөн ч бичиг баримт дутуу гээд ирэх долоо хоногийн нэг дэх өдөр машинаа авахаар тохиролцоод явсан юм. 

Тав дах өдөр Приус-20 машинаа авч чадалгүй урам муутай харьсан бол бүтэн сайн өдөр нь цоо шинэ машины азтан болж магнайгаа хагартал баярласан шүү. Аливаа зүйл учир ерөөлтэй гэдэг үнэн юм байна.


-Хүүхдүүд нь бөөн баяр болсон байх даа?

-Тэгэлгүй яахав, тэдэн шиг хөөр болсон улс алга. Цоо шинэ машин байна, дугаар байхгүй гээд бод доо гээд шулганалдаж хөөрөлдөн гүйлдээд, ёстой хөөрхөн.

Бид хэд өөрсдийн гэсэн унаа тэрэггүй учраас хөдөө гадаа явахаар дандаа айлын машинд хуваагдаж дайгддаг байсан юм. Гэр бүлээрээ азын машиндаа суух үед бүгдээрээ маш их баярласан. Тэр мөчийг үгээр хэлэхэд бэрх байна. Хүүхдүүд маань гоё машинаараа хэзээ хөдөө явах вэ гээд байнга асууж байгаа. 

Ард Холдингс компанийн сугалаа явуулдаг арга барил нь үнэхээр үнэн шударга юм байна гэдэгт чин сэтгэлээсээ итгэлээ. Би жолооны үнэмлэхгүй учраас нөхөр маань машинаа барьж байна. Азтан болонгуутаа жолооны дамжаанд сууж эхэлсэн. 

-Машинтайгаа гарах эхний аяллаа төлөвлөсөн үү?

-Хамгийн түрүүнд аав ээжийнхээ нутагт очно доо. Манай хүн Увс аймгийн Завхан сумынх. Би өөрөө Архангайн уугуул. Өөрийнхөө нутгаар дайраад Увс аймагт очиж  амраад ирнэ. Ард Холдингсын ач буянаар хожсон төмөр хөлгийнхөө жолоог нутаг руугаа залж, уул усандаа мөргөнө гэж бодож байна. Ойр дотны бүх хүмүүс маань биднээс ч дутуугүй их баярласан. Яг үнэндээ бид хэд одоохондоо айлын хашаанд монгол гэрт амьдардаг.


-Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Бидэнд энэ сугалаа маш их итгэл найдвар бэлэглэсэн. Амьдралдаа зарим нэг өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Хувьцаа авч үзмээр санагдлаа. Бас “Ард”-ын тэтгэврийн хуримтлалын үйлчилгээ маш их таалагдсан. Нас ахиж байгаа учраас нухацтай судаллаа. Өмнө нь нэлээн хэдэн банкны тэтгэврийн хуримтлалыг судалж үзсэн ч хамгийн боломжийн нөхцөлтэй нь “Ард”-ынх санагдсан. 

Эцэст нь хэлэхэд "Ард Холдингс"-ын хамт олонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлмээр байна. Хувьцаа гэхээр "Ард" л санаанд ордог болсон. Ийм том компанийн ачаар машинтай болох аз тохиосонд маш их баярлаж сууна.