Энэ сарын 08-ны өдөр Франц улсын иргэн Т нь Улаанбаатар Бээжингийн чиглэлт онгоцоор зорчин явах гэж байгаад зөрчил гарган баривчилагджээ. 

Тэрбээр 999,9 сорцтой 8 ширхэг жижиг гулдмайлсан алтыг гар тээш болон зөөврийн компютерийн цүнхэндээ тарааж хийн хилээр гарахыг завдсан байна. 

Гаальд мэдүүлэлгүй улсын хилээр нэвтрэх гэж байсан уг хэргийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.