Загварын ертөнцийн хүрээнд хос юмсыг заавал хосоор нь өмсөхгүй байх нь хувь хүн өөрийн гэсэн загварын мэдрэмж, чиг баримжаатай гэдгээ илэрхийлж буй хэлбэр юм.

Зарим хүн үүнийг маш зоримог бөгөөд зохицуулж чадвал үнэхээр харц булаам шийдэл гэж үзэх нь ч бий. 

Хэдийгээр яг аль үед, хэн гэгч этгээд энэ трендийг гаргаж ирсэн нь тодорхойгүй ч ихэнх хүн үүнийг “Sex and The City” киноны гол дүр, Кэрри Брэдшавтай холбодог. Загвар, нөхөрлөл, хайр сэтгэлийн тухай өгүүлэх тус кинон дээр гол дүрийн эмэгтэй болох Кэрри ижил загварын өндөр өсгийтийг хоёр өөр өнгөөр хослуулан өмссөн байдаг.


Түүнчлэн 2011 онд жүжигчин Хелена Бонхам Картер Алтан Бөмбөрцгийн шагнал гардуулах ёслолд мөн ижил трендээр гоёж очсон нь загварын хорхойтнуудын дунд шуугиан дэгдээгээд амжсан юм.



Энэ тренд хэзээд, хэн ч, хаана ч өмссөн хүмүүсийн нүдийг булааж, ярих сэдэв нь болж байдгаараа ч алдартай. 

2017 онд тус тренд загварын тайзыг мялаасан нь Celine брендийн хаврын улирлын коллекцид багтсан явдал байв. Зуны хөнгөн сандаалаас өгсүүлээд хавар намрын арьсан гутлыг хүртэл зөрүүлж өмсөж болохыг тус коллекци үзүүлсэн юм. 



Мөн энэ тренд зөвхөн эмэгтэйчүүдийн л зориглож өмсдөг зүйл биш бөгөөд спортын тоглогчид ч өөрсдийн нэрийн пүүз, эсхүл дуртай пүүзээ ийнхүү зөрүүлж өмсөх нь ч бий. 



Харин эрхэм гишүүн маань юуны учир, ямар гээч загварын байр суурь илтгэхийг хүсэж эмгэнэл илэрхийлж, мэдэгдэл хийхэд ийнхүү хувцасласан нь тодорхойгүй ч өмссөн гутлынх нь загвараас үзэхэд эрвээхий гоёл нь авч болдог аж. Тиймээс санамсаргүй явдал тохиож, олны өмнө тийнхүү гарсан байхыг ч үгүйсгэшгүй.



Ташрамд дурдахад түүний өмссөн гутал Valentino брендийнх бөгөөд анх худалдаанд гарахдаа 895 ам.доллар буюу 2,560,000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байжээ.