Энэ сарын 20-ны өдөр долларын тэрбумтан Жефф Безос сансарт аялахаа зарласан билээ. Тэгвэл тэрбумтан маань 82 настай эмэгтэйг өөрийн аяллын хамтрагчаар сонгожээ. 

Валли Фанк гэх тэр эмэгтэй цагтаа сансрын нисгэгч болохыг хүсдэг байсан ч тухайн үед эмэгтэй хүмүүсийг сансарт нисгэдэггүй байжээ. 

Харин тус аялалд хамрагдсанаар тэр нэгэн рекордыг өөрийн нэр дээр эзэмших бөгөөд энэ нь сансарт гарсан хамгийн хөгшин хүн юм.

Валли 1960-аад оны үед “Меркури 13” гэх хувийн санхүүжилттэй сансрын нисгэгч бэлтгэх сургалтад хамрагдаж байсан ч хэзээ ч нисэх завшаан олдоогүй аж. 

“Меркури 13” сургалтад түүнээс гадна 12 эмэгтэй бие физиологийн шалгалтуудыг даван бэлтгэгдэж байсан ч нэг нь ч сансарт гараагүй байна. 

Сансрын нисгэгч болж чадаагүй тэр нисгэгч болж, улмаар АНУ-ын цэргийн нисэх хүчний анхны эмэгтэй нислэгийн зааварлагч, анхны эмэгтэй агаарын аюулгүй байдлын шинжээчээр ажиллаж байжээ. 

Мөн түүнийг зөвхөн хүйснээс нь болоод гурван ч арилжааны авиа компани ажилд авч байгаагүй гэнэ. 


Эх сурвалж: UNILAD