ВАШИНГТОН. /BBC/. Amazon” компанийн тэргүүн Жефф Безосын салсан эхнэр Маккензи Безос хөрөнгийнхөө хагасыг хандивлана хэмээн амласан байна. Ингэснээр тэрбээр хөрөнгө оруулагч Уоррен Баффет, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч нарын хандив өргөх эгнээнд нэгдэж байна.


У.Баффет, Б.Гейтс нарын эхлүүлсэн “Giving Pledge хандив өргөх кампанит ажил нь чинээлэг хүмүүсийг хөрөнгийнхөө тэн хагас болон түүнээс илүү хувийг хандивлахыг уриалдаг ажээ. Энэ оны эхээр Безосын гэр бүл гэрлэлтээ цуцлуулах шийдвэрийг гаргаж, М.Безос “Amazon” компанийн хувьцаанаас 4 хувийг эзэмших болсноор түүний хөрөнгийн хэмжээ 37 тэрбум ам.доллараар үнэлэгдэх болсон юм. 

 “Giving Pledge” хандив өргөх кампанит ажилд 23 орны 204 хувь хүн, хос, гэр бүл гарын үсгээ зурсан байдаг ажээ. 


Ташрамд дурдахад, 54 настай Ж.Безос болон 48 настай М.Безос нар 1993 онд гэрлэж, дөрвөн хүүхдийн эцэг эх болжээ. Гэрлэснээс нэг жилийн дараа Ж.Безос цахим номын худалдаа эрхэлдэг “Amazon” компанийг үүсгэн байгуулсан байна. Тэр үеэс өдийг хүртэл тус компани нь дэлхийн цахим худалдааны тэргүүлэгч компаниудын нэг болж, өргөжин тэлсэн билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг