Коронавирусийн цар тахалтай холбогдуулан гаргасан дүрэм журам, хоригийг зөрчихийг оролдох хүмүүс бишгүй л тохиолдож буй. Гэсэн ч тэдгээр оролдлогын зарим нь үнэхээр хачирхалтай байх бөгөөд үүний нэг жишээ бол Жакартаас Тернатэ руу нисэх онгоцонд эхнэрийнхээ дүрд хувилан суусан залуу юм.

Тэр өөрийн эхнэрийн нэр дээр онгоцны тасалбараа бичүүлж, иргэний үнэмлэхийг нь PCR шинжилгээний хариу, вакцины картын хамтаар авч явсан ба онгоцны буудлын ажилчид ч түүнийг анзаараагүй байжээ.

Харин түүнийг онгоц хөөрсөн хойно ариун цэврийн өрөөнд хувцсаа солихыг харсан бүхээгийн ажилтан удирдлагууддаа мэдээлснээр онгоцыг газардсан даруй тухайн улсын цагдаагийн газраас залууг саатуулсан байна.

Залуугийн нэрийг олонд зарлаагүй ч түүнийг коронавирусийн тестэд хамрагдаад эерэг гарсан, гэртээ өөрийгөө тусгаарлаж байх учиртай нэгэн байсныг мэдэгджээ. Цагдаагийн байгууллагаас хэргийн дэлгэрэнгүйг үргэлжлүүлэн мөрдөхөө хэлсэн байна.

Индонез улс одоогийн байдлаар Азидаа хамгийн олон тохиолдолтой орон болсон бөгөөд сүүлийн 24 цагт л гэхэд нийт 1383 үхэл бүртгэгдсэн юм. Нийт 2.9 сая тохиолдлоос 77583 хүн нас барсан.

Үйл явдлын үр дүнд Индонез улс аяллын журмаа чангатгах болсон ба нислэгт суухад коронавирусийн сөрөг хариу бүхий гэрчилгээ шаардах болжээ.


Эх сурвалж:UNILAD