16 настай Мухаммед Идул энэ сарын 18-ны орой найзынхаа хамт Сулавеси хойгийн зүүн өмнөд хэсэгт байрлах Бутон голоос загас барьж байхад нь зүүн хошуут загас уснаас үсрэн гарч хүзүүг нь нэвт сүлбэжээ. 

Зүүн хошуут загас нь далайн гүехэн хэсэгт амьдардаг. Зарим төрөл нь 1.2 метр хүртэл урттай байхаас гадна уснаас сурамгай үсрэгчид байдаг. Тэдний гол онцлог шинж болох урт нарийхан хошуу нь хурц, арзгар шүдээр дүүрэн бөгөөд жижиг загаснуудыг түүгээрээ олзолдог. 

Хөвгүүд эргээс 500 метрийн зайд тус тусдаа завиар сэлүүрдэн явж байжээ. Энэ үед Идулын хүзүүг зүүт загас гэнэт сүлбэсний улмаас хүү ус руу унасан ч эрэг рүү гарч чаджээ. Гэнэтийн цус алдалтаас сэргийлэхийн тулд загасыг авахгүй байхыг найз нь түүнд зөвлөсөн байна. Идул найзтайгаа хийдэг ердийн загасчлал нь ийм муугаар эргэнэ гэж төсөөөлөөгүй аж. Амь тэмцэлдэн байсан энэхүү мөчид тэр загасыг барихад ойролцоогоор 75 см орчим урттай байсан ба загас хүзүүнээс нь чөлөөлөгдөх гэж атрилдаж байжээ.

Хүзүүнд толгойг цусаар хангадаг гол судаснуудын чухал хэсэг болох карторидийн артериуд байрладаг. Тэрээр яаран эмнэлэгт очсоны дараа түүний хүзүүнээс загасны хушууг салгах нарийн мэс засал хийжээ. Өнгөрсөн даваа гарагт болсон тус мэс засал гурван цаг үргэлжилсэн тухай орон нутгийн мэдээллийн агентлаг "Макассар Теркини" мэдээлсэн байна.  


Зүүт загас нь хүний амь насанд хүрсэн хоёр ч тохиолдол өмнө нь бүртгэгджээ. 1977 онд Хавайд аавтайгаа загасчилж байсан 10 настай хүүгийн нүд, тархи руу зүүт загас хошуугаараа зоосны улмаас амиа алджээ. Дараа нь 2018 онд “Тайландын хааны тэнгисийн цэргийн хүчин”-ий  сурагч хүзүүндээ сүлбүүлсний улмаас нас барсан байна.

Идул амьд мэнд, мэс заслын дараах хяналтад байгаа гэж мэдээлжээ.

Иймд Индонезийн алуурчин загаснаас болгоомжлохыг орон нутгийн хэвлэлүүд анхааруулж байна.


Эх сурвалж: https://nextshark.com/