Индонезийн байгаль орчны идэвхтнүүд нь 2016 онд гаргасан Худалдааны яамны хог хаягдлын импортыг зохицуулах хуулийн цоорхойн улмаас тэдний орон гэр нь бусад орны хувьд хогийн цэг болон хувирч байгааг шүүмжилжээ.

Байгаль орчны бүлгэм болох Бали Фокус нь Индонезийн хууль сахиулагчид байгаль орчны бодлогыг сайжруулснаар хууль бусаар хил дамжуулан оруулахыг урьдчилан сэргийлэх боломжтой хэмээн анхааруулсныг Жакарта Пост мэдээлжээ. 

2018 оноос хойш БНХАУ 24 төрлийн хаягдал материалыг импортлохыг хориглосон. Тиймээс гуравдагч орнууд болох Индонез зэрэг хөгжиж буй орнууд руу барууны орны хуванцар хог хаягдлыг усан онгоцоор зөөвөрлөх нь эрс нэмэгдсэн тухай Greenpeace-ийн 4 дүгээр сарын тайланд мэдээлснийг AsiaOne дурьджээ. Greenpeace-ийн мэдээгээр 2017 оны сүүлээр Индонезийн хог хаягдлын импорт сард 10,000 тонн байсан бол 2018 оны сүүлээр сард 35,000 тонн болж нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Нэгдүгээр сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэл Их Британи нь 67,807 тонн хуванцар хог хаягдлыг илгээснээр, тус улсад хог хаягдал экспортлогч орнуудыг тэргүүлжээ. Мөн Герман улс нь 59,668 хуванцар хогийг экспорлон 2 дугаарт бичигдсэн бол Австрали улс нь 42,130 тонныг мөн хугацаанд тээвэрлэсэн байна. Өмнөх жилд Герман улс зөвхөн 408 тонныг экспортлосон үзүүлэлттэй байжээ. 


Эх сурвалж: nextshark.com