Турк улсын өмнөд хэсэг түймэрт автан хүмүүсийн амьдарч байсан байшин сууц шатаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.

Түймрийн улмаас одоогийн байдлаар нийт 4 хүний амь эрстээд байгаа юм. Тэдний нэг нь 82 настай хүн байсан бол нөгөө нь гэрлэсэн хос байжээ. Мөн сайн дурын гал сөнөөгч мотоциклтой ус зөөж яваад онхолдож, галд шатсан аж. 

50 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хүчтэй салхи, маш их халууны улмаас гал улам газар авч байгааг мэдээлэлжээ. 

Гал сөнөөх багийнхан түймрийг цурамд оруулах гэж хичээн ажиллаж, хэдэн арван байршилд галыг намжаагаад байгаад ч одоогоор 6 мужийн 14 байршилд түймэр шатсаар байгаа гэнэ. 

Түймэр гарсан оронд туслахаар Азербайжаны зүгээс мэргэжлийн тоног төхөөрөмж, нисдэг тэрэг гэх зэрэг тусламжийг илгээж буйгаа мэдэгдсэн юм. Мөн ОХУ, Украин зэрэг улсууд ч галыг дээрээс унтраахад туслахаар агаарын хөлөг илгээж байгаа ба Грек улс хүн хүчээр туслалцаа үзүүлэхийг санал болгож байгаа гэнэ. 

Харин түймэр тавьсан этгээдүүдийг байгаль, ой моддыг заналхийлсэн гэсэн үндэслэлээр хариуцлага хүлээлгэхээ тус улсын ерөнхийлөгч Эрдоган мэдэгджээ. 


Түймрийн улмаас үүссэн үүл

Эх сурвалж: Reuters