Кание Уэст, Ким Кардашиан нар албан ёсоор салаад сар хүрэхгүй хугацаанд Кание дараагийнхаа амрагийг олж, хосууд түүний 44 насны төрсөн өдрийг цугтаа тэмдэглэжээ.

Тэрээр Брэдли Куперийн экс эхнэр, орос гаралтай загвар өмсөгч Ирина Шейктэй тун дотно болзож байгааг паппарациуд буулгаж амжсанаар тэдний харилцаа ил болж, Кание түүний зургийг авч өгч байгаа ч харагдсан байна.


Тэдний Францын Провенцэд романтик гэгч болзож байгааг зургуудаас харж болох ба хосууд Вилла Ла Костэ гэх тансаг зэрэглэлийн бүтик зочид буудалд байрлаж байгаа аж. Тус зочид буудал нь олны нүднээс зайдуу бөгөөд эх сурвалжийн мэдээлэлж байгаагаар тэд өнгөрөгч Ням гарагт тэнд хүрч, өчигдөр буюу Лхагва гарагт Нью Жерсид газардсан байна. Зочид буудлын тухайд хоногийн 1250-1550 ам.долларын үнэтэй гэнэ.

Тэдний харилцааг баттай болохоос өмнө Ирина Каниегийн дуртай цамцыг өмсөж паппарациудын дуранд өртсөнөөр хүмүүс тэднийг болзож байгаа гэж сэжиглэх болсон ч яг ч баттай мэдээлэл байгаагүй юм. 

Түүнчлэн хосууд хоёул урьд нь амьдрал зохиож байжээ. Кание экс эхнэр Ким Кардашианы хамт 4 хүүхэдтэй бөгөөд хамтын амьдрал өрнүүлээд 7 жилийн нүүрийг үзсэн ч өнгөрөгч хоёрдугаар сард Ким салах өргөдлөө өгсөн билээ. Тэгвэл Иринагийн хувьд "The Star is Born" киноны гол дүрийн жүжигчин Брэдли Купертэй гэр бүл болж, нэг охинтой болоод салж байжээ.

Сонирхуулахад, Кание Ирина хоёр ч нэгнийгээ таньж ядах хүмүүс биш ба 2010 онд Каниегийн дууны дүрс бичлэгт Ирина сахиусан тэнгэрийн дүр бүтээж, түүнээс хойш ажил мэргэжлээрээ ч холбогдож байв. 

Шинэхэн хосууд маань 9 насны зөрүүтэй.


Эх сурвалж: Daily Mail