МОСКВА. /СПЛЕТНИК/. Оросын загвар өмсөгч Ирина Шейк, Америкийн жүжигчин Брэдли Купер нар салж магадгүй байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, өдгөө 33 настай Ирина Шейк Лос Анжелесын “Pacific Palisades” дүүрэгт байдаг жүжигчин 


“Хосуудын харилцаа сүүлийн үед улам хүйтэн болоод байгаа. Тэд ийм харилцаатай болоод хэдэн сар болж байна. Тэдний харилцаанд төгсгөл ирж байгаа бололтой” хэмээн нэгэн ойрын эх сурвалж мэдээлсэн байна. 


"Хосууд салж байгаа бөгөөд тэднийг тогтоож байсан ганц зүйл нь хоёр настай охин Лея нь юм" хэмээн өмнө нь хэвлэлүүд мэдээлсэн байна. Загвар өмсөгч Ирина Шейк, жүжигчин Брэдли Купер нар хамтдаа 4 жил болж байгаа аж. Хэвлэл мэдээллээр тэдэнтэй холбоотой янз бүрийн дуулиан шуугиан дэгдэж байсан хэдий ч хосууд өмнө нь нэг ч удаа салж байгаагүй юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг