Лэди Гага, Брэдли Купер нар ганц бие болсон ч тэд болзож эхэлнэ гэсэн үг биш 

Дуучин Лэйди Гага хоёрдугаар сард сүйгээ цуцлуулсанаас хэдхэн сарын дараа Брэдли Купер Ирина Шейк нарын хайр дурлал эцэс болжээ.

Шүтэн бишрэгчид нь тэднийг гэр бүлийн харилцаагаа A Star is Born бүтээлийн дараа дуусгана гэж төсөөлөөгүй юм.

Цуурхагчид өдгөө 44 настай Брэдли Иринатай өнгөрүүлсэн дөрвөн жилийн хамтын амьдралдаа цэг тавьсан талаар ам дамжин ярьцгааж байна.

Тэдний салалт дунд 2 настай охин нь анхаарал татсаар байгаа бөгөөд хэн нь асран хамгаалахаа хэлэлцэх юм.

Тэдний салалтын дараа Брэдли Купер “A Star Is Born” киноны хамтран тоглогч Лэйди Гагатай болзож эхлэсэн талаар шуугиж эхлэв. Харин тэдний хэзээ ч болзохгүйг батлах хэд хэдэн шалтгаан бий.


✔Тэд хоёулаа ганц бие болсон ч сэтгэл хөдлөлөөр шийдсэн харилцаа амжилттай үргэлжлэхгүй. Харин сайн найзаар үлдэх магадлалтай. 


✔Тэд хүмүүсийн төсөөлж байгаа шиг янаг амрагийн нууц харилцаатай биш бөгөөд зүгээр л хамтдаа дүр бүтээсэн.


✔Брэдли Купер Лэйпи Гага нарыг хамт байгаагаар төсөөлөхөд л үнэхээр төгс тохирох мэт байж болох ч энэ зүгээр л бодит байдалд тулгуурлаагүй шүтэн бишрэгч нарын төсөөлөл. 

Гэвч эсрэг хүйстний харилцааг хэн ч урьдаар таамаглах боломжгүй билээ.