Э.Мөнхтуяа
02 сарын 28, 2020
Америкийн комедиан Кевин Фрешвотер дуучин Лэди Гагагийн "Shallow" дууг үргэлжлүүлэн дуулахыг метронд суухаар явж байсан нэгэн эмэгтэйгээс хүссэн нь гайхалтай түүхийн эхлэл болжээ.
Түүний хийсэн бичлэг маш богино хугацаанд олон хүнд хүрсэн ба бичлэг дээрх эмэгтэй нь мэргэжлийн дуучин Шарлотт Обери болохыг удалгүй илчилжээ.
This man really found a random person on the street and she sang Shallow better than Gaga ever has except the time she sang it for the movie, I'm so ashame... pic.twitter.com/3wvE3xiDxa
— ADI (@HotTakesByAdi) February 18, 2020
Хэдхэн өдрийн дотор түүний инстаграм хуудас 100.000 дагагчтай болжээ. Мөн түүнийг попын шинэ хатан хаан хэмээн өргөмжилсөн байна. Болсон явдлын талаар Шарлотт “Би энэ бизнест 10 гаруй жил ажиллаж байна. Ийм гэнэтийн зүйл тохиолдоно гэж төсөөлж байгаагүй” хэмээн твиттертээ жиргэжээ. Мэдээж олон хүн уг үйл явдлыг урьдчилан бэлдсэн гэж сэрдэж байгаа ч няцаахад оройтжээ.
Шарлотт фен хуудастай болж, Бразилд нэлээд алдартай болжээ. Ямар ч байсан фенүүд нь түүнийг цомог гаргахыг тэсэн ядан хүлээж байгаа аж.
She knows she that b!tch!!! pic.twitter.com/BhYWvnFLd0
— CharlotteDaily (@CharlotteDail18) February 20, 2020
Эх сурвалж: https://www.buzzfeed.com/
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.