Одоогийн байдлаар дэлхий дээр нийт 7111 хэл бий гэсэн судалгаа байдаг. Эдгээр хэлний бараг гуравны нэг нь устах аюулд орсон буюу хамгийн ихдээ 1000 хүн л хэрэглэдэг хэлнүүд байдаг гэнэ. Мөн өөр нэг баримтыг дурдвал дэлхийн хүн амын тал хувь нь ердөө 23 голлох хэлээр хэлэлцдэг байна.

Тэдгээр хэлийг сонирхвол:

1. Англи
2. Хятад
3. Энэтхэг
4. Испани
5. Франц
6. Араб
7. Бенгали
8. Орос
9. Португали
10. Индонез


Хэл гэдэг зуун мянган жилийн түүхтэй бөгөөд үүсэж хөгжсөн цагаасаа эхлэн тасралтгүй хувьсаж, зарим нь мөхөж, зарим нь салаалж, өнөөгийн энэ олон хэлийг бүтээсэн. Тэгвэл цөөн хэдэн хэл энэ урт хугацааны замналд устаж, өөрчлөгдөлгүй одоо ч хэрэглээнд байгаа юм. Ийнхүү хамгийн эртний боловч одоо ч хэрэглээнд байгаа 10 хэлтэй танилцацгаая.

Еврей хэл

МЭӨ 10 дугаар зуунд үүссэн. Одоогийн Израиль улсын үндэсний хэл бөгөөд 9 сая хүн хэрэглэдэг.


Баск хэл

Он нь тодорхойгүй. Эдүгээ Баск улсын үндсэн хэл ба 750 мянган хүн хэрэглэдэг.


Араб хэл

МЭӨ 1000 оноос эхлэлтэй. Арабын холбооны улсуудад нийт 310 сая гаруй хүн тус хэлээр ярьдаг.


Тамил хэл

МЭӨ 300 оноос үүсэлтэй. Өдгөө Энэтхэг, Шри Ланкад 80 сая гаруй хүн хэрэглэдэг.


Перс хэл

МЭӨ 600 онд үүссэн. Одоо Иран улсад 110 сая хүн хэрэглэдэг. 


Грек хэл

МЭӨ 1450-1350 онд үүссэн. Грек улсад 13 сая хүн тус хэлээр ярьдаг.


Хятад хэл

МЭӨ 1250 оноос эхлэлтэй. Эдүгээ Хятад улс болоод Зүүн өмнөд Азид нийт 1.2 тэрбум хүн тухайн хэлээр ярьдаг.


Литва хэл

Эзний тооллын 1500 онд үүссэн. Балтын орнуудад нийт 3 сая гаруй хүн хэрэглэдэг.


Исланд хэл

Эзний тооллын 1100 оноос эхлэлтэй. Одоогийн Исланд оронд 358 мянган хүний хэрэглээнд буй хэл.


Ирландын галик хэл

Эзний тооллын 4 дүгээр зуунд үүссэн. Өдгөө Ирланд улсад 1.2 сая гаруй хүн хэрэглэдэг.

Эх сурвалж: The Language Nerds