Б.Баясгалан
12 сарын 02, 2020
Коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагт мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийн халдвар бүртгэгдсэн 6 аймаг болон Улаанбаатар хотод халдварын голмтын цар хүрээг тогтоох, хязгаарлах үйл ажиллагаа үргэлжилж байна.
12 дугаар сарын 01-нд нийт 12.015 хүнд шинжилгээ хийхэд 11 хүнээс коронавирус илэрлээ.
Тодруулбал,
Архангай аймагт нэмж бүртгэгдээгүй, нийт 3
Дархан-Уул аймагт нэмж бүртгэгдээгүй, нийт 44
Говьсүмбэр аймагт нэмж бүртгэгдээгүй, нийт 4
Дорноговь аймагт нэмж бүртгэгдээгүй, нийт 21 тохиолдол байна.
Улмаар манай улсад дотооддоо бүртгэгдсэн халдвар 369, нийт тохиолдол 812 боллоо. Тэдний 358 нь эдгэрсэн. 445 хүн эмчлэгдэж буйгаас 360 хүн хөнгөн, 77 хүн хүндэвтэр, 5 хүн хүнд, 3 хүний биеийн байдал маш хүнд байна. 7 хүн нутаг буцсан" хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.