Аавуудын фэйсбүүк группынхэн нэгдэж утааны эсрэг аянд нэгджээ. 

Тэд энэ удаа “Утаа бол үхэл" хэлэлцүүлгийг өнөөдөр “Улсын филармон”-ы концертын танхимд зохион байгуулах гэж байна. 

Хэлэлцүүлгийн зардлыг гаргаж буй аавууд “Өнөөдөр хамтдаа хэлэлцэж маргаашийн эрүүл орчинг бий болгоё” гэх уриатай. Тэд хэлэлцүүлэгт оролцохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй ажиллах гэнэ. Хэлэлцүүлэгт “Хавдар судлалын үндэсний төв”-ийн Уушгины тасгийн их эмч нар “Утаа хүний эрүүл мэндэд хэрхэн яаж нөлөөлдөг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх” талаар танилцуулах юм. 

Мөн энэ үеэр утааг багасгах төхөөрөмжийн шинэ шийдэл гаргасан аавууд бүтээлээ танилцуулахаас гадна үзэсгэлэн гаргах ажээ. Үзэсгэлэнд утааны маск, цонхны хаалт, уушги хамгаалах, цэвэрлэх витамин, цай, түлш хэмнэх зуух, хүчилтөрөгчийн агаар, агаар чийгшүүлэгч, цахилгаан халаагуурыг танилцуулах юм. Хүрэлцэн ирсэн хүмүүст эрүүл мэндээ утаанаас хамгаалах зөвлөгөө, эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөг үнэ төлбөргүй хийх юм