Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт байлгахаар төлөвлөж байсан юм. Гэвч нийгмийн сүлжээнд үрэлгэн төсөв хэмээн ярианы сэдэв болж, олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн билээ. 

Уг асуудлыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх ёстой байсан ч хэлэлцэх сэдвээс хассан байна.

Шалтгаан нь энэхүү саналыг Засгийн газраас  дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлж, хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн аж.