Угандад хөнөөлт Эболатай төстэй вирусын халдвар тархжээ. Одоогоор эмчилгээ гаргаагүй байна гэв. 

Энэхүү халдвараас болж таван хүн амиа алдсан тухай The Lifter дамжууллаа. Марбург хэмээх үхлийн аюултай вирус Угандагийн зүүн нутгаас илэрсэн аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага вирусийн тархалтыг тогтоож тухайн газруудад ажиллаж байна. ДЭМБ-ын мэргэжилтнүүд цус алдаж, халуурдаг уг өвчний тархалтыг Уганда улсын Кенитэй хиллэх бүс нутгуудад зогсоохыг хичээж буйг НҮБ мэдээлсэн.

Өвчний анхны тохиолдол өнгөрсөн сарын 17-нд 50 орчим насны эмэгтэй бүсийн эмнэлэгт хандахар илэрчээ. Тухайн эмэгтэй олон хоног өндөр халуурч, цус алдаж, бөөлжиж, суулгалт өгсөн байна. Удалгүй түүний дүүд мөн шинж тэмдэг ажиглагдсан гэв. ДЭМБ өөрийн сангаас 500 мянган доллар яаралтай төсөвлөж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн. 

Эбола вирус өмнө нь Уганда улсад гарч, тархсан. Хэсэг хугацааны дараа өвчнийг бүрэн таслан зогсоож эдгээсэн гэж ДЭМБ-аас бахархалтайгаа мэдэгдсэн билээ. Марбург вирус заан, хулганад хазуулбал дамждаг. Харин хүнээс хүнд цус, шүлс, өвчин шингэсэн хувцас, цагаан хэрэглэлээр халдварлах магадлалтай. 

Сүүлд хийсэн судалгаанаас үзвэл уг халдвар хүндэрвэл шарлалт, нойр булчирхайн үрэвсэл, тураал, галзуу, цус алдалт, эрхтэн ажиллагаагүй болох аюултай аж.