Яг л дэгдээхэй шиг өндөгнөөс гарахаар хүлээж байсан үлэг гүрвэлийн үр хөврөлийн олдвор олджээ. Үр хөврөл Хятадын өмнөд хэсэгт орших Ганжоугаас олдсон аж. Судлаачид уг үр хөврөлийг хамгийн багадаа 66 сая жилийн настай гэж үзэж байна.

Энэхүү үлэг гүрвэл нь шүдгүй теропод буюу овирапторозавр бөгөөд түүнийг "Baby Yingliang" хэмээн нэрлэжээ.

Судлаач доктор Фион Вайсум Ма "Энэхүү нээлт судлаачдад үлэг гүрвэлүүд болон орчин үеийн шувуудын хоорондын уялдаа холбоог илүү сайн ойлгох боломжийг олгосон. Чулуужсан олдвор нь үр хөврөл "нугалах" гэж нэрлэгддэг байрлалтай байсан бөгөөд энэ нь шувуунд ангаахай гарахын өмнөхөн ажиглагддаг. Энэ бол түүхэнд олдсон хамгийн шилдэг үлэг гүрвэлийн үр хөврөл" хэмээв.

"Baby Yingliang" олдворын зураг Доктор Ма Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа "Энэ нь орчин үеийн шувуудын зан авир анх хөгжиж, үлэг гүрвэлийн өвөг дээдсээс үүссэн болохыг харуулж байна" гэжээ. Овирапторозаврууд нь Цэрдийн галавын сүүл үед буюу 100-66 сая жилийн өмнө одоогийн Ази, Хойд Америкийн нутаг дэвсгэрт амьдарч байсан өдтэй үлэг гүрвэлүүд юм.

"Baby Yingliang" олдвороос санаа авч гаргасан загвар зураг 

Судалгааны багт ажиллаж байсан палеонтологич, профессор Стив Брусатт "Миний рьд өмнө харж байсан үлэг гүрвэлийн олдворуудын дотроос хамгийн гайхалтай нь бөгөөд үр хөврөл ангаахайн ирмэг дээр байна"  гэж твиттер хуудсандаа бичжээ.