АИ-92 бензин 10 хоногийн нөөцтэй байна

Монгол Улсын хэмжээнд аравдугаар сарын 21-ний байдлаар 21 мянга 747 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байгаа нь 10 хоногийн хэрэглээг хангах хэмжээ юм. Шатахууны импорт тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд арваннэгдүгээр сард бензиний үнэ одоогийн байдлаар өсөхөөргүй байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай мэдээллээ.


Түүний мэдээлснээр, аравдугаар сарын 1-нээс 20-ны өдрүүдэд нийт 40 мянга 800 тонн АИ-92 автобензин импортолсон байна. Мөн сүүлийн хоёр хоногт 4020 тонн бензин импортоор орж иржээ.


Улсын хэмжээнд аравдугаар сарын 21-ний байдлаар дизель түлшний 28, онгоцны түлшний 36 хоногийн нөөцтэй байгаа аж.

Мөн Монгол Улс шатахууны импортын эх үүсвэрээ төрөлжүүлэх зорилгоор БНСУ, Сингапурын үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниудтай хэлэлцээ хийж байгаа аж. Гэвч гуравдагч орноос шатахуун авахад тээврийн зардал нэмэгдэх, агуулах түрээслэх зэрэг хүндрэл тулгарч байгааг онцоллоо.

Холбоотой сэдвүүд

аи-92 бензин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.