Амжилтанд хүрэхийн тулд айдас түгшүүрээ хэрхэн даван туулах вэ?

Х.Оргил
06 сарын 21, 2018

Хүн бүхэнд өөрийн тав тухтай бүсээс гарч дассан газраа орхих хүндрэлтэй амаргүй билээ. Гэхдээ Америкийн бизнесмен Жорж Эйдэрийн хэлснээр “Таны мөрөөдөж буй зүйл таны айдсын нөгөө талд байдаг”.

Эйдэрийн философи маш хялбар. Хэрэв та мөрөөдөл шиг амьдралыг хүсч байвал айдас түгшүүрээ даван туулах хэрэгтэй. Харин үүний тулд та гарах үр дүндээ бат итгэх ёстой юм. Айдас, амжилт хоёрын голд том ангал бий. Амьдралаа өөрчлөх цорын ганц алхам бол тэр ангал руу үсрэх.

Энэ алхмыг хийхээс бүү ай! Хэрэв үүнийг давж чадвал таны айдас алга болно. 

Би ажлаа орхин Москвагаас явж байхдаа бусадтай адил мөнгөгүй болчих вий гэж айж байсан. Тэгээд яасан гээч, яг бодсоноор мөнгө маань дууссан. Гэхдээ ямар ч аймшигтай зүйл тохиолдоогүй. Хэн ч үхээгүй, өвдөөгүй, амиа хорлоогүй. Харин ч гайхалтай, хөгжилтэй цаг үе байсан шүү. Би салхилах дуртай болж, хувцсаа хослуулан өмсөх хэдэн арван арга мэдэж авснаас гадна гутлынхаа өсгийг ч сольж сурсан.

Чин зүрхний дуудлагаа даган айдсын ангал руу үе үе үсэр. Ингэж өөрийгөө сорьсон цагт бүх зүйл сайхан болно.

·      Ямар нэгэн хөрөнгөтэй сангийн илгээгч таны хаалгыг тогшин өөрийгөө ол гэж хэдэн саяыг хэзээ ч өгөхгүй.

·      Энэ дэлхийд бидний бүтээдэг гайхамшгаас өөр ямар ч гайхамшиг байдаггүй

·     Та нарын ихэнх нь энэхүү ангалын ирмэг дээр зогсч байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ ангалын нөгөө талд таны жинхэнэ амьдрал байгаа. Аймшигтай байна уу? 

·      Амьдралынхаа эцэст харамсахгүй байх цорын ганц арга бол итгээд үсрэх  Өөрийгөө олохыг хүсвэл өөртэй итгэлтэйгээр эхний алхмыг хийхээс өөр арга байхгүй.


Үргэлжлэлийг "Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос уншаарай.

1. Интерном дэлгүүрийн бүх салбар
2. Номин УИХ дэлгүүр (Маjestic)
3. Хүргэлт: 88187875

Холбоотой сэдвүүд

амжилт айдас

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.