Х.Оргил
08 сарын 20, 2020
Airbnb компани IPO хийхэд бэлдэж буйгаа өнгөрсөн Лхагва гаригт зарлалаа. Орон байрны түрээсийн онлайн үйлчилгээ үзүүлэгч хамгийн том компани болох Airbnb олон улсын хөрөнгийн зах зээлд анх удаа олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжих гэж байна.
Нэгж хувьцааны үнэ, мөн хэдэн ширхэг хувьцааг гаргах гэж байгаагаа хараахан зарлаагүй байна. IPO хийхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр Morgan Stanley болон Goldman Sachs компаниудыг хөлсөлж, энэ жилд багтаан IPO хийхээр төлөвлөж байгаагаа Сан Франциско хотод төвтэй тус компани мэдэгдсэн байна.
Коронавирусын цар тахалаас болж нийт ажилчдынхаа 25 хувийг танаж, энэ жилийн бүх маркетингийн зардлаа хассан ч 3-р сараас хойш анх удаа нэг өдөрт 1 сая захиалга хийгдсэн нь компанид сэргэлтийг өгсөн байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.