Фото: Очиж хоносондоо хэзээ ч харамсахгүй хамгийн өвөрмөц AirBnB

Х.Оргил
11 сарын 23, 2020

Airbnb-ээр байр захиалах, байраа түрээслэх сонирхолтой хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Гэвч коронавируст халдварын улмаас уг бизнес төдийлэн амжилттай биш байгаа ч захиалга тасрахгүй байгаа аж.

Энэ удаа бид хамгийн өвөрмөц этгээд байруудыг танилцуулж байна.


Хулс модон Эко Хаус. Индонези улс, Бали арал.  Бид мөрөөдлийн амралтын тухай бодохдоо Хавай, эсвэл Бали арлыг боддог билээ. Тэнд хүмүүс амьдралдаа нэг удаа ч болов очиж үзэхсэн гэж боддог. Энэ нь ч аргагүй юм. Ийм байшинд дөрвүүлээ 227 доллараар нэг хононо гэвэл хүн болгон тийшээ зүглэхээс яахав.


Карибын тэнгисийн Мухерес арал. Хамгийн өвөрмөц бас хамгийн их захиалга авдаг Airbnb бол Каса Каракол. Уилли Уонкогийн байшин шиг харагддаг энэхүү өвөрмөц архитектортай байшинд 3-н найзтайгаа нэг хоноход 302 ам.доллар.



Та бүх зүйлээс зугтмаар байвал энэ газар яг тохирно. Перу улсын нутагт, Андын өндөр уулс дунд тэнгэр дээр байдаг Skylodge таныг цагийг ганцаараа өнгөрөөхөд хамгийн тохирно. Нэг шөнө хоноход 581 ам.доллар.


Бали аралд бас нэгэн хонохгүй бол болохгүй газар байна. 5 давхар ордонг хулсан модоор барьсан байшинг ойрын хэдэн жил захиалж орж болохгүй болсон байна харамсалтай нь. Учир нь бүгд захиалгатай. Энэ байшин хувийн зарц, тогооч "дагалдаж" ирдэг байна.


Бөгжний эзэн киноны одой Хоббитуудын амьдардаг тосгоны байшинг санагдуулам энэхүү газар доорх хаусд та найзтайгаа нэг хоноход 594 ам.доллар төлнө.


Аварга том нисэх онгоцны нисгэгчийн бүхээг шиг цонхоор Шотландын үзэсгэлэнт талыг харж болно. Эн хоноход 2 хүн 221 евро төлдөг.


Наранд заавал шарагдаж амралтаа өнгөрөөхийг хүсдэггүй хүмүүс бас байна. Хэрэв та тэдний нэг бол Гринланд арлын мөсөн уул цонхоороо харж амралтаа өнгөрөөж болно. Энд найзтайгаа нэг хоноход 165 ам.доллар.


Ирландын Уилтон шилтгээн нь Боро голын эрэг дээр 19-р зуунд баригдсан юм. Мэдээж энд буухад төлбөр нь өндөр. Нэг хоногийн 1434 ам.доллар. Хамгийн бага нь хоёр хоног хонох ёстой. Та энд 13 найзтайгаа ирж болно. Шилтгээн шүү дээ.


Цасан урцанд унтаж үзэхэд ямар байдаг болоо гэж та бодож байсан уу. Тэгвэл Финландын энэ урц дотроо 16 хэм дулаан байдаг. 5 найзтайгаа хамт 792 ам.доллараар нэг хонож үзэж болно.


Техасын цөлд байх энэ шавар гэр нарны эрчим хүчээр хангагдсан. Хочр найзтайгаа та 158 ам.доллараар нэг шөнө хонож болно.


118 ам.доллараар 4 хүн онгоцонд унтаж болно. Францын нэгэн бөглүү тосгон. Онгоц юм чинь мэдээж онгоцны үйлчлэгчтэй.


Америкийн Питтсбург хотын нэгэн дизайнер байшингаа гадна, доторгүй нил шил толиор тохижуулсан нь аялагчдын захиалгад дарагдсан байна. Одоо энэ хаусыг захиалья гэсэн ч боломжгүй болж.

Холбоотой сэдвүүд

airbnb аялал жуулчлал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.