ШШГЕГ-ын ажилтан албан хаагчдад зориулсан 84 айлын орон сууц өнөөдөр ашиглалтад орж оршин суугчид нь түлхүүрээ гардан авлаа.

Ингэхдээ ШШГЕГ-ын ажилтан албан хаагчдад м2-ыг нь 1 сая 50 мянган төгрөгөөр худалдах хөнгөлөлттэй нөхцөлийг олгосон байна. 

Энэхүү нээлтийн үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан албан хаагчийн гэр бүлд 2 өрөө байрыг нь гардуулан өгсөн байна. Мөн 6 хүүхэдтэй өрх толгойлсон бүсгүйг Хууль зүй дотоод хэргийн сайд ойрын хугацаанд тогтсон ажилтай болгох үүрэг даалгаварыг холбогдох албаныханд өгчээ.