Өнгө нь урам зориг өгөх, тайвшруулах, баярлуулах, уурлуулах ч шидтэй. Ялангуяа хүүхэд нь өнгөний нөлөөнд мэдрэг учраас  анхаарахгүй орхиж болохгүй.Тийм учраас хүүхдийн өрөөний өнгийг онцлогт тохируулж сонгох нь маш чухал юм. 

Эрдэмтэд бидний тархи, биед өнгө хэрхэн нөлөөлдөг тухай маш их судалгаа хийсэн байдаг.  Хаузз дижитал сэтгүүлд нийтлэгдсэн өнгө хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар бяцхан мэдээлэл хүргэж байна.

1. УЛААН ӨНГӨ: АНХААРАЛ ТӨВЛӨРӨХ ЧАДВАРЫГ БУУРУУЛНА

Улаан бол дулаан өнгө. Эрч хүч, баяр баясгалангийн өнгө. Тархийг баясгаж, хөөргөж, эрч хүчтэй болгож, зүрхний хэмнэлийг нэмэгдүүлдэг. Гэсэн хэдий ч, час улаан өнгө нь түрэмгүй зан авирыг өдөөж, анхаарал төвлөрөх чадварыг алдагдуулдаг байна. 

2.УЛБАР ШАР: ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ, БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ДЭМЖИНЭ

Улбар шар өнгө нь түгээмэл хэрэглэдэг өнгө биш юм. Дулаахан, нөхөрсөг, залуу насны өнгө учраас хүүхдийн өрөөнд хамгийн тохиромжтой өнгийн нэг гэж үздэг. Энэ нь өөртөө итгэх итгэл, нээлттэй байдал, бие даасан байдлыг дэмждэг. Энэ өнгөний байгалийн шинж чанар нь хүүхдийг болон түүүний найзуудыг тайвшруулж, эвтэй байлгаж, харилцах, хамтрахыг дэмжин уриална. 

3.ШАР ӨНГӨ: ИДЭВХЖҮҮЛЭЛТ, АНХААРАЛ ТӨВЛӨРӨХ ЧАДВАР, САНАХ ОЙГ НЭМНЭ

Шар өнгийг бид баяр хөөр, аз жаргалын өнгө гэж үздэг. Судалгаагаар шар өнгө нь идэвхжүүлэлт, анхаарал төвлөрөх чадвар, санах ойг нэмдэг байна. Гэсэн хэдий ч, хэт их шар өнгө нь уур, уцаарыг өдөөдөг болохыг анхаараарай. 

4.НОГООН ӨНГӨ: ХҮҮХДИЙН УНШИХ ХУРД, УТГЫГ ОЙЛГОХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛНА

Байгалийн, тайван ногоон өнгө нь хүүхдийг тайвшруулна. Ногоон өнгө нь хүүхдийн унших хурд, утгыг ойлгох чадварыг сайжруулдаг гэж судлаачид олж мэджээ.


5.ЦЭНХЭР ӨНГӨ: УУР УЦААРЫГ БУУРУУЛНА

Цэнхэр өнгө нь улаан өнгөний яг эсрэг нөлөө үзүүлдэг. Цэнхэр өнгө нь уур уцаар, түрэмгий мэдрэмжийг бууруулж, зүрхний хэмнэл, цусны даралтыг бууруулдаг. Ялангуяа гэнэтийн огцом цочмог түргэн зантай хүүхдүүдэд цэнхэр өнгө илүү тохиромжтой гэнэ. 

6.НИЛ ЯГААН: УРАМ ЗОРИГ, БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ, МЭРГЭН УХААНЫ ӨНГӨ

Нил ягаан өнгө нь амбиц, өөртөө итгэх итгэлийн өнгө юм. Урам зориг, бүтээлч сэтгэлгээ, мэргэн ухааны, гүн гүнзгий, сэтгэл хөдөлгөм хүүхдийн мэдрэг, мэдрэмжтэй байдал, урам зоригийг хөгжүүлнэ. Хэрвээ хүүхэд угийн мэдрэг бол, энэ өнгийг ашиглах хэрэггүй. 

7.ЯГААН ӨНГӨ: ТАЙВШРУУЛАХ ӨНГӨ

Охидын өрөөнд ягаан өнгийг илүү хэрэглэдэг ч, энэ нь хүйс хамаарахгүй хүүхдийг тайвшруулах ач тустай өнгө юм. 


8. ДУЛААН ӨНГӨ: ТОХИЛОГ, ТАВ ТУХЫГ ӨДӨӨНӨ

Дулаан өнгө нь аз жаргал, тав тух, тохилог байдлыг бий болгодог. Энэ нь орон зайг илүү нээлтттэй, том болгож харагдуулдаг. Дулаан өнгө нь дан ганц бор, шаргал өнгөөр хязгаарлагдахгүй. 

9. ХҮЙТЭН ӨНГӨ: ТАЙВШРУУЛНА

Хүйтэн өнгийг зарим хүмүүс эмнэлэг шиг орчин үүсгэдэг гээд дургүй байдаг. Гэсэн хэдий ч, цайвар, хүйтэн өнгө нь мөн л тайвшруулах үр дүнг хүүхдэд үзүүлдэг байна. Энэ өнгө нь орон зайг том харагдуулдаг. Хүтйэн өнгөнд зөөлөн өнгийг хольж өгснөөр халуун дулаан, тав тухтай мэдрэмжийг өгнө. \

Park garden -энд дарж борлуулалтын талаар сонирхоорой