Г.Сайнзаяа
01 сарын 05, 2019
Шинэ харилцаанд хөл тавихаасаа өмнө оддын байр байдлыг ажиж, ирүүдэд тань сайн, муугийн аль нь тохиолдох магадлалтайг сонжиж сур. Доорх нь AstroTwin сайтаас зөвлөж буй хайр дурлалын харилцаа үүсгэж болохгүй, харш ордуудын зурхай юм.
Болзож болохгүй: Матар (XII.22–I.19)
Хонины ордынхон дүрэм зөрчигчид, харин Матарын ордынхон дүрэм зохиогчид. Матарынхан таныг жижиг алдаа бүхнийг өөлж, гоочилж, шүүмжилж залхаах болно. Та бүх зүйл аяндаа болно гэж итгэдэг бол матрынхан захиалга өгөхгүйгээр оройн хоол идэж ч чадахгүй. Та хоёр хоёулаа амжилттай боловч ажилдаа донтсон матрынхан ажилтайгаа гэрэлчихдэг. Аан тийм, хонины ордынхонд шаардлагатай Өдөр тутмын тогтсон анхаарал халамжаа матрынхнаас олж авахад тань амжилт хүсье.
Болзож болохгүй: Хумх (I.20–II.18)
Та өөрийн тогтсон хэв, уламжлалдаа дуртай ч хумхынхны нарийн тооцоотой байдал танд роботжуулсан юм шиг санагдана. Хайр дурлалын харилцаанд таныг Франц шоколад, дундаж оргилуун дарстай зүйрлэж болохоор халуун дулаан зүрх сэтгэлээр ханддаг. Харин хумхынхан логик, эсэргүүцлийн ойлгомжгүй туйлд тулгуурлан ажилладаг. Бас тэд тооцоо ихтэй, хэдхэн болзоод л хоолны мөнгөө хувааж төлөх, өөрт нь өгөх ёстой өрийн тооцоог гаргачихсан байж мэднэ.
Болзож болохгүй: Хилэнц (X.23–XI.21)
Энэ ордын хос өдөржин халуухан текст шидэлцэж, орон доторх тоглоомыг халуухан байлгадаг нь эргэлзээгүй. Гэвч харилцаагаа батжуулж, гэмгүй сээтэгнэлээс цааш ахиулахыг оролдох үед асуудал үүсдэг. Хилэнцийнхний үнсэхээс ч өмнө онцгой эрх ямба, үнэнч байдал шаардана. Хилэнцийнхний сэтгэлийн тэнхээ, татах увдист та түргэн автаж, цогчин дуганых нь нэг хэсэг болох болно.
Болзож болохгүй: Нум (XI.22–XII.21)
Эрх чөлөөтэй, баригдмал бус нумын ордынхон таны амьдрал дуу яг л хуй салхи шиг дайран орно. Зарим мэлхийнхний хувьд үүрнээсээ гарахад нь энэ л хэрэгтэй байсан байж болно. Гэвч та айж балмагдаж, өөрийгөө алдахгүйгээр тэр салхийг удаан дагаж хийсэж чадахгүй. Нумчны олон нийтийн арга хэмжээ, аялал зугаалга таны гэртээ бүгэх, юмыг ээлж дараатай хийх гэсэн мөн чанартай хэзээ нэгэн цагт мөргөлдөнө.
Болзож болохгүй: Загас (II.19–III.20)
Мөрөөдөмтгий, гялбаа шиг загасныхан таны сэтгэлийг богино хугацаанд татна. Тэр таныг тэврээд хаана ч байхгүй мөрөөдлийн оронд хэвтээд л байж чадна. Та бодит байдлаас тасарч энэ "шөнийн амьтантай" үүр цайтал хамт байна. Тэгж байтал загасныхны ааш зан гэнэт шуурга шиг, сэтгэл гутармаар болж ирдэг. Мессежид тань хариу өгөхгүй удах, гуних зэргийг нь та хүндээр тусган авдаг, мөн санхүүгийн тал дээр та хоёрын аль нь ч сэтгэлийн тэнхээгүй. Та хоёр нийлбэл өрөнд орж дуусах магадлалтай.
Болзож болохгүй: Жинлүүр (IX.23–X.22)
Таны тансаг, торгон мэдрэмжийг хүндлэх хүн эцэст нь нэг юм гарч ирдэг юм байжээ. Бас болоогүй тэд өөрсдөө ч ийм мэдрэмжтэй. Та хоёрын эхний хэдэн болзоо үлгэрийн юм шиг л байх болно. Та тодорхой хариулт хүсдэг бол жинлүүрийнхэн "хүсвэл над руу залгаарай" гээд орхидог. Та тайвширч, дурлалдаа умбахаасаа өмнө энэ харилцаа хаа хүрэхийг мэдэхийг хүсдэг. Гэтэл жинлүүрийнхэн оройн хоол идэх эсэхээ ч шийдэж чаддаггүй. Мөн тэд романтик харилцаанд яаран орохоос эмээдэг. Таны тэвчээр яваандаа алдарч доторх шулмасыг чинь гаргаж ирнэ.
Болзож болохгүй: Охин (VIII.23–IX.22)
Хэтэрхий ноомой, ёс журамтай охины ордынхон эхэндээ танд төгс тохирох юм шиг санагдана. Та хоёрын мэдрэмж ижилхэн, амьдралаас сайн сайхан зүйл хүсдэг. Гэвч охиныхон өөрийгөө хөгжүүлэх их аянд мордсон зуур та амьдралыг ягаан өнгийн шилээр харахыг илүүд үзнэ. Тэдний шаардлага таныг тэвдүүлж, таниас үргэлж тодорхой хариулт хүсэж байгаа нь залхуутай санагдана. Та хайртай хүндээ хариу нэхээгүй бэлэг өгч чаддаг бол охиныхон өөрөөсөө бусад хүнд харамч зан гаргадаг. Эцэст нь тэд тань руу сүрхий шүүмжилсэн харцаараа харахад сексийн дур хүсэл тань газарт шороо бужигнуулан унах болно.
Болзож болохгүй: Ихэр (V.21–VI.20)
Та ихрийнхний авхаалжтай байдалд нь эрхгүй татагдах ч тэднийг барьж дийлэхгүй, тогтоож чадахгүйгээ мэдмэгцээ та хамгийн муу муухай зангаа гаргаж эхэлнэ. Ихрийнхний бусадтай харилцаа тогтоох тогтмол бус зан таныг хартай нэгэн болгож орхино. Та тэдний алхам бүрийг хянаж, бусадтай сээтэгнэж байгааг нь харж сэтгэлээр унахыг хүсэхгүй биз дээ.
Болзож болохгүй: Мэлхий (VI.21–VII.22)
Боловсон, сэтгэлийн таашаалыг эрхэмлэгч мэлхийн ордныхонтой нөхөрлөхөд давгүй. Гэхдээ тэдний найзын хүрээллээсээ хэтрүүлж болохгүй. Хайр дурлалын хувьд энэ зан нь хэт нялуун, залхмаар хэлбэрээр илэрнэ. Гурав болзоод л тэд гэрлэж, хүүхэдтэй болох талаар ярьж эхлэхэд нь таны аваарын дохио асаж, бөөлжис тань цутган, инээдээ ч барьж дийлэхгүй.
Болзож болохгүй: Хонь (III.21–IV.19)
Хонь бол нялх хүүхэд, харин та тэтгэгч нь. Эрх мэдэл, хүч чадлын туйлууд тань дэндүү хол. Хэрэв та "тэжээвэр гөлөг" хайгаагүй л бол энэ хослол нэгнээс хамааралтай болж хувирна. Та хоёр хоёулаа мөнгө сайн олдог байлаа ч хониныхон таны зовж олсон мөнгийг баруун зүүнгүй цацахаас санаа зовохгүй.
Болзож болохгүй: Үхэр (IV.20–V.20)
Үхрийнхний романтик халуун сэтгэлд та дуртай шиг тэдний хэтийдсэн хүсэл таны тайван байдлыг тэвдүүлж орхидог. Яагаад тэд ярих болгондоо "Би чамд хайртай" гэдэг үг сонсохыг тэгж их хүсдгийг, тэдэнгүйгээр найзуудтайгаа уулзахаар гарахад тавгүй болдгийг нь та зүгээр л ойлгодоггүй. Бас тэдний үнэтэй, чанартай зүйл хүсдэг торгон мэдрэмж таны ордны энэрэнгүй байдлыг дардаг. Тэд хясаа, түрс захиалж байхад та энэ мөнгийг Перу дахь сайн үйлийн аянд, хэн нэгний тусын тулд зарцуулахыг хүснэ.
Болзож болохгүй: Арслан (VII.23–VIII.22)
Таны дуг хийх цаг болчихсон уу? Эхэндээ та арслангийнхны өгөөмөр зан, хээнцэр, романтик занд маш их татагдана. Ганц хундага тулгах гэж байсан та хоёрын болзоо 48 цаг үргэлжилчихсэн байвал гайхах зүйлгүй. Таныг хөл алдуулсан тэр хүн үнэндээ хэн юм бол? Гүн усанд шумбах хүслийг тань арслангийнхны сургуулилалт, магтаалд улангассан зан эвдэж орхино. Бардам арслангийнхны сул дорой, мэдрэг байх гэж зовж байгаа нь таны хайр дурлалын харилцаан дахь асуудал нь болгож харагдуулна. Гэхдээ тэдний өр зээлийг мэдэх хүртлээ та зугатах талаар бодохгүй байж мэднэ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.