#1. Хонь

2019 онд хоньны ордны эрчүүд эмэгэйчүүдийн дунд эрэлт ихтэй байх болно. Таны сэтгэлийн хүч, хүсэл эрмэлзэл, итгэлтэй байдлыг эргэн тойрны хүмүүс тань үнэлэнэ. Та энэ жил бүхий л ажлыг өөрлүүгээ татаж чадна. Харин гэр бүлийн амьдрал нэг хэсэг үл ойлголцол, маргаантай байна. Тиймээс эхний хагас жил гэр бүлийн харилцаагаа шийдвэрлэх гэсний хэрэггүй эс бөгөөд салалтаар дуусаж мэднэ. Хүүхдүүддээ зөөлөн, мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Учир нь гэр бүлийн харилцаа таниас л хамаарна.


#2. Үхэр

Энэ жил таны хувьд таатай үйл явдлуудаар дүүрэн байна. Ажлын хурдаа бүү багасга эс бөгөөд таны карьерын шатанд саад учирах болно. Мөн найз нөхөд, ажлын хамтрагсаддаа анхааралтай ханд. Сөрөг зүйл, атаархуу хүмүүсээс аль болох хол бай. Гэр бүлийн амьдрал тайван, тэгшхэн байхаар байна. Харин ажлын талбар дээр хэтэрхий хурдацтай байхаас сэрэмжил. Та явж буй замаасаа хазайж болзошгүй. Тиймээс төлөвлөгөөгөө төлөвлөгөөний дагуу биелүүл.


#3. Ихэр

2019 онд таны байр суурь, зарчим эрс өөрлөгдөнө. Ажлын талбар дээр ажил маш их байх тул та гэрийн ажлаа нэг хэсэг мартахаас өөр аргагүй болно. Ажлын дундуур амралтаа зохицуулахаа бүү мартаарай. Мөн шинэ, өвөрмөц шийдвэр гаргахаас бүү ай. Өнгөрсөн зүйлд харамсахахгүйгээр цааш алх. Өөрийн сэтгэл хөдлөлийг удирдаж, дотоод ертөнцөө эерэг сэтгэгдлээр дүүргэ. Хамтран ажилладаг хүмүүсээсээ мэдэхгүй зүйлээ асууж, зөвөлгөө авхаас бүү эмээ.


#4. Мэлхий

Энэ жил таны хувьд бат бөх, тогтвортой байна. Мэлхийн ордныхны хувьд санхүүгийн байдал, карьер эрчимтэй өсөж сэтгэл санаа өөдрөг байх болно. Ганц бие ордныхон хайртай хүндээ гэрлэх санал тавьж болзошгүй. Шинэ сонирхол тань таны энергийг зөв гольдромд оруулна. Харин гэр бүлтэй мэлхийн ордныхон хүүхдүүддээ анхаарлаа хандуул.


#5. Арслан

Арслангийн ордныхны хувьд энэ жил тийм ч эрч хүчтэй жил болохгүй нь. Магадгүй бага зэрэг карьерын өсөлтийг та амжилт хэмээн үнэлэж болно. Харин 2019 онд та өөрийн бизнесийг эхлүүлбэл амжилт олно. Эхний үед орлого бага байх ч жилийн эцэст өөрчлөгдөх болно. Мөн бизнес түншдээ анхаарал хандуулаарай. Тэгэхгүй бол эхлүүлсэн бүх зүйлийн тань төгсгөл ирж болзошгүй.


#6. Охин

Таны хувьд энэ жил хүнд жил байх болно. Олон хүнд даваа таныг хүлээж байна. Гэсэн хэдий ч эдгээр хүнд хэцүү давааг давах баяр хөөртэй үйл явдал танд урам зориг өгнө. Бүх зүйлийг дараа хийнэ хэмээн үлдээх хэрэггүй. Ажил, амралтаа зохицуулахгүй бол эхний хагас жилд өвдөх магадлалтай. Харин ганц бие залуучууд гайхалтай хайр дурлалтай учир ч энэ харилцаан цаашид гэр бүлийн харилцаа болон хувирхаар байна. Гэхдээ мэдээж сонголтоо зөв хийгээрэй. Мөн санхүүгийн тооцоогоо зөв хийж, зохицуулахгүй бол танд маш олон алдагдал учир ч болзошгүй.


#7. Жинлүүр

Өөрйин найрсаг харилцаагаараа та өөртөө шинэ танил, найз нөхдийг татах болно. 2019 он эхлэл бүрт тань гайхалтай суурь болж өгнө. Хэн нэгний зөвөлгөө, нөлөөнд автахаас болгоомжил. Сайн, сайхан зөвөлгөө хэмжээ хязгаартай байх нь зөв. Өөртөө зорилго тавьж, зорилгодоо хүрэхий тулд бүхий л хүч чадлаа дайчил. Энэ бүхний үр дүнд та гэр бүлийн орлогодоо нэмэлт орлого олно. Танихгүй хүмүүст өөрийн бизнесийг бүү даатга. Харин зөвхөн итгэл даасан хүмүүстэйгээ ажил.


#8. Хилэнц

Энэ жил таны хувьд ажил хэргийн болон хувийн аялалууд их байхаар байна. Байршил сольж ажилласнаар таны хувьд орлого нэмэгдэж, дурсамж болон үлдэнэ. Эцэг эхийн гэрээ удаан хугацаагаар бүү орхиж яв. Таны байхгүй үед ямар нэгэн өөрчлөлт болж болзошгүй. Ажлын дундуураа амарч байх хэрэгтэй. Энэ нь таныг стресстхээс сэргийлж өгнө. Мөн гэр бүлийн төсвөөс шинэ зүйлд хөрөнгө бүү оруул. Энэ жил санхүүгийн хуримтлалын хувьд таны жил биш.


#9. Нум

2019 он танд маш олон ажил бэлджээ. Эмх цэгцтэй ажиллах чадвараас тань санхүүгийн байдал болон цаашдын карьер шалтгаалах болно. Хөдөлмөрийн нөөцөө зөв ашиглаж сур. Эхний хагас жил шагнал урамшуулал авах гэж бүү яар. Мэргэжлийн оргилд та оны эцэст хүрэх болно. Нэмэлт орлого их биш хэдий ч тогтмол байна. Одод таны гэр бүл, санхүүгийн салбарыг солонгын өнгөөр будхад туслах болно.


#10. Матар

Энэ жил эрэгтэйчүүд та бүхний хувьд хүнд, тогтвортой бус жил байна гэжээ. Та бусдад үнэлгдэхийн тулд маш их ажиллаж хэрэгтэй. Гэхдээ энэ бүгд хавар хүртэл үргэлжлэх бөгөөд цаашид таныг амжилт хүлээж байна. Харин хайр дурлал, карьерын тал дээр таныг гайхалтай үе хүлээж байгаа хэдий ч намар таны сэтгэл санаа тогтворгүй, уйтгартай байна. Ганц бие залуусыг харин шинэ танил, шинэ уулзалт хүлээж байна.


#11. Хумх

2019 онд та ямар ч алдагдалгүй бүх саад бэрхшээлийг даван туулна. Хавраас зун хүртэл таны амьдралыг бүрэн өөрчлөх эрчимтэй үйл явдлууд хүлээж байна. Таны хариуцлагатай байдал, сайхан сэтгэл уйтгартай ажлыг илүү хариуцлагатай болгож өөрчилж чадна. Харин таны зөн зовин бүхий л асуудалд гайхалтай гарц, гаргалгаа гаргахад тус болно. Таны хувьд хамгийн эерэг үе бол хаврын сүүлээс зуны дунд хүртэл юм.


#12. Загас

Энэ жил таны авьяас билэг, урлагийн мэдрэмжийг нээнэ. Загасын ордны хувьд уйтгар гуниг, хэрүүл маргаан хоёрдугаарт тавигдах үе ирлээ. Ганц бие ордныхон найз бүсгүйтэй болох бол гэр бүлийн эрчүүд гэр бүлийн асуудлаа шийдэж цэгцрэх болно. Хэн нэгний санал бодолд бүү авт. Таны өрсөлдөгчид таныг зөв замаас хазайлгахыг оролдож байгаа гэдгийг сана. Харин санхүүгийн, карьерын байдал тань тогтвортой байхаар байна.