Монголын радиогийн санаачилсан Таван эрдэнэ нэвтрүүлгийн хүрээнд жил бүр тодруулдаг “Алтан төлийн эзэд”-ийг энэ жил 44 дэх жилдээ тодрууллаа. 

Энэ жилээс Жендэрийн үндэсний хорооны санаачлагаар МҮОНРТ хамтран “Алтан төлийн эзэд”-ээр шалгарсан малчин эмэгтэй, эрэгтэйг гэр бүлээр нь шагнадаг болсон билээ.

Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар нар “Алтан унаганы эзэн”-ээр шалгарсан Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин Б.Ганзул гэргий Б.Дулмаа нарт “Алтан унаганы эзэн” хүндэт шагналыг нь гэрт нь хүрч очин, гардууллаа.  

Үр хүүхдээ төрүүлэх, өсгөх, ар гэрийн өдөр тутмын ажлуудыг амжуулахаас гадна, төл мал өсгөх хүнд хүчир ажилд хамгийн их хүч хөдөлмөрөө зарцуулдаг гэргий нарын хөдөлмөрийг ийнхүү үнэлж, хамтад нь шагнаж урамшуулан, хөдөлмөрийн тэнцвэртэй үнэлэмжийг бий болгож буйд малчин эмэгтэйчүүд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байна.