Өчигдөр буюу 5 дугаар сарын 15-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн 57 иргэнийг Орхон аймагт, 122 иргэнийг Дархан-Уул аймагт, 9 иргэнийг Сэлэнгэ аймагт тусгаарлахаар шилжүүлсэн байна.

Нийт 188 иргэнд эрүүл мэндийн тандалт хийж биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авч 182 иргэнийг ажиглалтад, 6 иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарласан гэж ЭМЯ мэдээллээ.