АНУ-ын цахим худалдааны салбарт тэргүүлэгч “Amazon” компани шинээр байгуулагдсан, цахилгаан хөдөлгүүртэй ачааны машин үйлдвэрлэгч “Rivian” компанид 700 сая ам.долларын хөрөнгө оруулна.

“Rivian” компанийн мэдэгдэлд тэмдэглэснээр, энэхүү санхүүжилт нь бүрэн цахилгаан хөдөлгүүрт “R1T”ачааны машин болон долоон хүний суудалтай “R1S” тээврийн хэрэгслийг үйлдвэрлэж эхлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах аж. Эдгээр автомашиныг Лос-Анжелес хотноо өнгөрсөн 11 дүгээр сард болсон дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд танилцуулсан юм.

Дээрх загварын автомашинуудыг 2020 оны эцсээр хэрэглэгчдийн гарт хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд бүтэн цэнэгээр 644 километр зам туулах хүчин чадалтай байх аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/Xinhua/