Г.Сайнзаяа
01 сарын 23, 2018
Цахим худалдааны томоохон төлөөлөгч Amazon компани хүнсний дэлгүүрийн шинэ концепцоо 2016 оны арванхоёрдугаар сараас туршиж эхэлсэн. Тухайн үед Amazon худалдагчгүй, кассгүй дэлгүүрийн санаагаа олсон гэдэг. Харин өнөөдөр Amazon Go нэртэй хаа ч байхгүй шинэлэг хүнсний дэлгүүр үүд хаалгаа нээлээ. Хэн мөнгө тоолж аваад, аюулгүй байдлыг хэн хангах билээ гэж та бодож байна уу?
Техник технологи хөгжсөн учраас Amazon дэлгүүрийнхээ үйлчлүүлэгчдийг ухаалаг утсаараа төлбөр хийчихнэ гэж тооцоолсон. Үйлчлүүлэгч авсан бараагаа цахим сагсанд бүртгүүлчихээд л кассанд дугаарлалгүй гараад явчихаж болно. Дэлгүүрээс яг гарах үед Amazon хэрэглэгчийн данснаас мөнгийг нь суутган авах аж.
Энэхүү хүнсний дэлгүүр Amazon компанийн байранд 167 ам метр талбай эзлэн байрлаж буй. Томоохон супермаркетуудтай харьцуулахад талбай жижиг ч бэлэн хоол, талх, сүү тэргүүтэй хүнсний бүхий л бүтээгдэхүүн бий. Amazon компани ирэх 10 жилд Америк улс даяар 2000 гаруй салбар дэлгүүр нээхээр төлөвлөжээ.
Amazon Go дэлгүүрийг зургааг танилцуулъя.

Amazon

Amazon

Amazon

Amazon

Amazon

Google Maps
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.