АНУ-д ирж суурьшсан нэгэн орос гэр бүл хүүхдээ гэрийнхээ ойролцоох дунд сургуульд оруулжээ. Ээжийнх нь яриаг хөрвүүлэн сонирхуулж байна. 

https://bonjourglamour.ru/wp-content/uploads/2017/08/all-american-fe-overview.jpg


Middle school-ийн тухайд (6 дугаар анги)

Биднийг Америк руу нүүж ирэхээс өмнө хүмүүс эндэхийн боловсролын чанарын тухай олон таагүй зүйл ярьж, айлгаж байсан. Ахлах ангид орох хүртлээ хүрд цээжилдэг, энгийн тэгшитгэл л боддог гэх мэт. 

АНУ-ын боловсролын тогтолцоо үнэхээр өөр юм. Хичээлийн хуваарь нь өдөр бүр ижил: англи хэл, шинжлэх ухаан, нийгэм, математик, биеийн тамир, дараа нь сурагчийн өөрөө сонгон судлах 2 хичээл ордог. 

Манай хүүхдийн хувьд бид англи хэл мөн арт буюу зургийн хичээлийг сонгон судалж байгаа. Англи хэлний хичээл гэдэг нь манайхны уран зохиол, ёс зүй, сэтгэл зүйн үндэс гэсэн хичээлүүдийн нийлбэр мэт тийм хичээл байдаг. Хүүхдүүд долоо хоног бүр ном уншиж, түүнийхээ талаар ярилцаж, эсээ бичдэг. Зөв бичгийн дүрэм, найруулга зүй гэх мэт хэлзүйтэй холбоотой хичээлүүд бүгд эсээ бичих даалгавартаа багтсан. 

Шинжлэх ухаан гэдэгт физик, хими, биологи, экологийн хичээлүүд бүгд багтсан бөгөөд аливаа юмс, үзэгдэл хэрхэн бүтсэн, хоорондоо яаж харилцан хамааралтай оршдог талаар үздэг. Тухайлбал, гэрлийн физик, дараа нь фотосинтезийн химийн үндэс, үүний дараа ургамлын ертөнцийн талаар судалсан. Бүх хичээлийг холбож үздэг тул дахин давтах шаардлага гардаггүй, хүүхэд илүү хялбар хүлээн авч ойлгодог, цаг хэмнэж, мэдлэг нь цэгцтэй болж ирдэг юм билээ. 

Математикийн хичээл гэдэг нь манайхны алгебр, геометр хамтдаа. Бүх анхны мэдэгдэхүүн – талбай, энгийн матриц гэх мэтийг үзнэ. Даалгаврууд нь амьдралтай холбогддогоороо онцлог. Жишээ нь: талбайг олохын тулд абстракт загварууд ашиглана, харин даалгаврууд нь – өрөөний хана, таазыг будахад хэдэн литр будаг шаардагдах вэ? Өрөөний шалан дээр хэдэн м2 хивсэнцэр дэвсэх ёстой вэ? Үүний тулд хаалга, цонхны талбайг хасахаа мартаж болохгүй гэх мэт. Дугуй хэлбэртэй бассейныг дүүргэхэд хэдэн галлон ус шаардагдах вэ? Хувь, процентын бодлого орохдоо татвар хэрхэн бодох, татвар нэмэгдсэний дараа барааны эцсийн үнэ хэд болох, ипотекийн эргэн төлөлтийг бодох гэх мэтийг заадаг юм байна. 

Нийгмийн ухаанд түүх, социолог, эдийн засгийн хичээлүүдийг хамтатган үздэг. Энэ бүх салбарууд бие биедээ хэрхэн нөлөөлдөг талаар судална. 

Биеийн тамир... Америк сургуулийн биеийн тамирын хичээл маш хүнд юм билээ. Багш хатагтай Шелтон өмнө нь тэнгисийн цэрэг байсан гэсэн. Эхлээд ерөнхий биеийн хүчний хичээл орно, дараа нь багийн спортоор хичээллэхийг заадаг. 

Зургийн хичээл нь үнэхээр гайхалтай. Одоо перспективийн талаар зааж байгаа гэсэн. Хичээлийн хэрэгсэл, тоног төхөөрөмж нь урлагийн сургуулийнхаас дутахааргүй сайхан. Зургийн техникийн хувьд классик аргыг бага зэрэг баяжуулан үздэг – цонхны тавцан дээр тавьсан устай шилэн аяга зурах гэх мэт. Гар зураг бүрийг өөр өөр хэрэгслээр зурж үзнэ – харандаа, шохой, нүүрс гээд л. Эд бүгд цаасан дээр хэрхэн зурагдаж байна вэ? Хүүхэд тухайн даалгаварт тохирсон зурах хэрэгслээ өөрөө сонгож чаддаг болох ёстой юм байна. 

Математикийн номны хэдэн хуудасны зургийг нь авсан юм. 

https://bonjourglamour.ru/wp-content/uploads/2017/08/001.jpg

https://bonjourglamour.ru/wp-content/uploads/2017/08/01.jpg

https://bonjourglamour.ru/wp-content/uploads/2017/08/02.jpg


Харин энэ бол өнөөдөр өгсөн даалгавар. Энэ лекцийг гэр бүлээрээ үзээд, ярилцах: