Амьтны эрхийг хамгаалах бүлгүүд нэгдэн Тайландын усан доторх зааны үзүүлбэрийг зогсоох компанит ажлийг эхлүүлжээ. Тэд уг явдалыг амьтныг тамласан “хэрцгий” явдал гэж үзэж байгаа ажээ. Тайландын Чонбури дахь Нээлттэй Амьтны Хүрээлэнд олон нийтэд хийдэг зааны үзүүлбэрт оролцдог заанууд нь сургагч нарынхаа хүчирхийлэлд өртдөг тухай мэдэгджээ. Нэгэн бичлэгт усан доторх зааны “бүжиглэх” үзүүлбэрийн үеэр сургагч зааны чихнээс зулгааж байгааг харуулсан байна. Байгаль дээр байгаа заан нь ердийн үед сэрүүцэхээр усанд ордогоос усны амьтан биш учраас байнга усанд байлгах нь байгалын эсрэг үзэгдэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Нэгдсэн Үндэсний Байгууллагын мэдээнээс харахад Тайланд болон Мянмар улсуудад зааныг сургах хэрцгий арга хэрэглэдэг ба модон шорон хэлбэрийн хайрцагт байрлуулж улмаар зааны толгойгоо дээшлүүлэх, өшиглөх чадварыг хорихоос гадна тэднийг хурц үзүүртэй модоор чих, бие рүү нь хатгаж тарчлаадаг. Ийм аргаар тэднийг хүлцэнгүй командыг нь дагахад сургадаг гэсэн байна.