Тайландад зургаан заан алдартай хүрхрээнээс бие биенэээ аврахыг завдсан ч эцэст нь бүгд амиа алдсан харамсалтай явдал тохиолджээ. 

Албаны хүмүүсийн мэдээлснээр Као Яай үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд зааны тугал хүрхрээ рүү гулссанаас тус үйл явдал болжээ. Мөн өөр хоёр заан хүрхрээний ирмэгт амь тэмцэж байх үед нь албанынхан олж, аюулгүй газарт шилжүүлсэн байна. 

Haew Narok буюу тамын уналт гэгддэг хүрхрээний орчимд үүнтэй төстэй үйл явдал 1992 онд тохиолдсон ба найман заан унан амиа алдсан нь үндэстний анхаарлыг татсан байна.

Тайландын Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Зэрлэг ан амьтан, Ургамал хамгааллын газрын албан хаагчид өнгөрсөн бямба гарагт 3 цагийн орчимд бүлэг заан хүрхрээний замыг бөглөсөн талаар дуудлага ирсэний дагуу тус хүрхрээнд очжээ. Гурван цагийн дараа тэд үхсэн гурван настай зааны тугалыг хүрхрээний суурийн ойролцооноос олсон ба өөр таван зааны цогцос ойролцоогоос нь олжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ахлагч Ханчит Сринопаван ВВС-д хэлэхдээ амьд үлдсэн хоёр заан хяналтанд байгаа тухай хэлжээ.

Тайландын Зэрлэг ан амьтдын санг үүсгэн байгуулагч Эдвин Виек хэлэхдээ “Заанууд хоол хүнс хайх болон аюулгүй байдлын тал дээр сүрэгтээ найддаг тул үлдсэн хоёр заан амьд үлдэхэд бэрхшээлтэй байх магадлалтай” гэжээ. Уг золгүй явдал тэднийг сэтгэлийн хямралд хүргэж болзошгүй ба иймэрхүү шинж тэмдэг аль хэдийн илэрсэн тухай мэдээлжээ. 

Тайланд улсад 7000 заан үлдсэн ба тэдний тэн хагас нь олзонд байдаг аж.



Эх сурвалж: https://www.bbc.com