Амжилттай хүмүүсийн 10 зуршил

Бидний олонх нь амжилттай нэгэн болохыг хүсдэг, зарим нь зорьдог.

Улмаар амжилтад хүрсэн хүмүүс үргэлж өглөөд юу хийдэг, юу иддэг, ажил амьдралаа хэрхэн яаж зохицуулдаг, хэр их ажилладаг вэ гэдэг асуултын хариултууд сонирхолтой санагдаж, олж мэдэхийг хүслэг. 

Тэд амралтанд явахаасаа өмнө юу хийдэг тухай та өмнө нь бодож үзэж байсан уу? Тэдний зарим зуршил их сонирхолтой.


#1. Тэд унших дуртай

Амжилтад хүрсэн хүмүүсийн олонх нь унтахын өмнө ном уншдаг гэдгийг судлаачид тогтоожээ. Тухайлбал, Билл Гейтс, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, загвар зохион бүтээгч Вера Вон нар унтахынхаа өмнө заавал ном уншдаг байна.


#2. Тэд амрах хэрэгтэй гэдгийг санадаг

Амжилтад хүрсэн хүмүүс унтахынхаа өмнө ажилладаггүй. Гэхдээ энэ нь ажиллах дуртай, ажилсаг, гэгээ ортол ажлын цаг нь дуусдаггүй хүмүүст хамааралгүй юм. Мэдээжийн хэрэг амрах хэрэгтэй. Амрах маш олон арга бий.


#3. Тэд бүгдийг эргэн санах дуртай

Бидний хайрлаж хүндэлдэг ихэнх хүн дурсамж үлдээсэн газраа эргэн очиж аялах дуртай байдаг. Энэ нь тэдэнд хамгийн чухал үеэ үргэлж санан дурсаж байхад тусалдаг аж. Сэтгэл, оюун санаа болон бие махбодь, тархи ажлаас өөр зүйлийг хүсэх үед амрахгүй бол амжилтад хүрч чадахгүй.


#4. Тэд мөрөөддөг

Мөрөөдөл нь амжилтад хүрэх замд түлхэц болдог. Шинэ түвшинд гарахын тулд мөрөөдөхөөс гадна амжилтад хүрсэн хүмүүс тархиа амраах, шинэ зорилготой болохын тулд мөрөөддөг байна.


#5. Тэд маргаашийн төлөвлөгөө гаргадаг

Гайхалтай амжилтад хүрсэн хүмүүс хязгааргүй ажлын соёлоор гайхагддаг. Тэд зөвхөн ажлын 9-18 цаг хүртэл ажилладаггүй. Тэд яааралтай ажил байхгүй байсан ч маргаашийн ажлаа төлөвлөдөг. Үүнд зарцуулсан хэдхэн минут дараа нь маш их үр өгөөж өгдөг.


#6. Тэд анхаарлаа шилжүүлж чаддаггүй

Ажил болон бусад асуудлуудаасаа ангижирч амрахын тулд гар утас, компьютер, таблет болон бусад цахилгаан төхөөрөмжүүдээ салгах хэрэгтэй болдог. Унтахын өмнө эдгээр төхөөрөмжүүдийг ашиглах нь тайван амрахад садаа болдог гэдгийг судлаачид тогтоожээ. Амжилт нь амарсан чанараас шууд хамаардаг.


#7. Тэд гэр бүл ямар чухал гэдгийг мэддэг

Гэр бүл үргэлж нэгдүгээрт байх ёстой. Ажил, гэр бүл (эхнэр, үр хүүхэд, тэжээвэр амьтан) хоёрын тэнцвэрийг олох хэцүү бөгөөд хэзээ ч хэлэлцдэггүй зүйл. Тэднийг амжилтад хүрэхэд нь гэр бүлийнхэн нь ямар их нөлөөлсөн гэдгийг мэддэг бөгөөд үргэлж хариу үйлдэл үзүүлдэг.


#8. Тэд талархахаа мартдаггүй

Амжилттай хүмүүс амьдралынхаа хамгийн чухал болон хэрэгтэй зүйслийг тэмдэглэдэг. Зарим нэг нь талархалын дэвтэртэй бөгөөд юуг ч мартахгүйн тулд тэмдэглэдэг аж. Энэ бол маш чухал зуршил юм. 


#9. Тэд алжаал тайлахаа мартдаг

Амжилтад хүрсэн хүмүүс үргэлж стрессийг даван туулах хэрэг гардаг. Удаан хугацаанд стресстэй байсан хүн сэтгэл санаагаа цэгцлэх хэрэгтэй байдаг. Зарим нэг нь сэтгэл санаагаа цэгцлэхийн тулд фитнессэр хичээллэдэг. Харин зарим нэг нь бясалгал хийж, хөгжим сонсож эсвэл зүгээр л бүлээн баннанд хэвтдэг.


#10. Тэд унтахын өмнө согтууруулах ундаа хэрэглэдэггүй

Бүр мөсөн согтууруулах ундаанаас татгалзах тухай яриагүй байна. Харин амжилтад хүрсэн зарим хүн унтахын өмнө согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Унтахаас өмнө сонгтууруулах ундаанаас татгалзсанаар таны норны чанар сайжрах юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.