Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй амралтын газар, жуулчны бааз, гэр буудлуудын үйл ажиллагаатай танилцаж, тэдгээрийн мөрдөх ёстой стандартын хэрэгжилтэд үзлэг хийх шалгалтыг энэ сарын нэгнээс эхлүүлжээ. Шалгалтын явцад амралтын газруудад орон тооны болон гэрээт эмч, сувилагч ажилладаггүй, эмийн сангийн үйлчилгээ, яаралтай түргэн тусламжийн утасны дугаар, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэлгүй байх тохиолдол цөөнгүй гарсан аж. 

Мөн амралтын газар нь амрагчдын бүртгэлийн дэвтэр хөтөлдөггүй, объектод агааржуулалтын систем төлөвлөөгүй, харуул хамгаалалт, камержуулалтын систем муу зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Тус шалгалт энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.