АН-ын дарга С.Эрдэнэ сонгуулийн тойргийн мандатын асуудлаар санал хүргүүллээ

Х.Оргил
01 сарын 20, 2020

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт сонгуулийн тойргийн мандатын  асуудлаар санал хүргүүллээ.

Саналд: "Нийт хүн амын тал хувь нь төвлөрсөн нийслэл Улаанбаатар хотод 35 мандат ногдохоор байна. Хэрэв нэг мандаттай аймгуудад мандат нэмж олгох зорилт байгаа бол цөөн хүн амтай аймгаас эхлэн аймгууд дотроо шилжүүлэх замаар шийдэх нь шударга ёсонд нийцнэ!. Хэрэв дээрх саналыг тусгалгүй олонхоороо хүч түрэх замаар шийдвэл сонгогчдын тэн хагасын эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргавал улс төрийн арга хэмжээ авах болно" гэжээ.

Холбоотой сэдвүүд

ан с.эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.