Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнгөрсөн 3 дугаар сарын 27-нд тушаал гаргаж, намынхаа Онц их хуралдай (Эсэргүүцлийн цуглаан)-г зарласан.

Тус Эсэргүүцлийн цуглааныг өнөөдөр буюу 4 дүгээр сарын 5-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон бгөөд яг одоо эхэлж байна. 

Жагсаалын талаар өчигдөр АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэчүүдийн холбооноос мэдээлэл хийж, АН-ын гишүүд, иргэд ялангуяа эмэгтэйчүүдийг тус жагсаалд идэвхтэй оролцож, эрх барьж буй МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалтаа биелүүлэхийг шаардаж, амлалт нэхэхийг уриалсан юм.

Харин өнгөрсөн лхагва гарагт Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга М.Чинболд нар мэдээлэл хийж, "АН-ын дарга С.Эрдэнэ хууль бус жагсаал зохион байгуулах гэж байна. Түүний энэ үйлдлийг АН-ын гишүүд дэмжиж оролцохгүй учир, иргэдэд мөнгө тарааж жагсаал хийх гэж байна" хэмээн мэдэгдсэн.

Ямартай ч Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тушаал гаргасны дагуу өнөөдөр Сүхбаатарын талбайд АН-ын Онц их хуралдай болж байна.