Ангийн бууны сумыг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллагын ажилтнууд илрүүлжээ.

Тодруулбал, Гаалийн Ерөнхий Газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын “Техник-Импорт” дахь гаалийн хяналтын бүсэд 2019 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Америкийн Нэгдсэн улсаас “А” ХХК-ний нэр дээр мэдүүлсэн 40 тонны чингэлэгтэй бараанд ангийн бууны сум 49,000 ширхэгийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

Ангийн бууны сум нь эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлөөр импортлох тарифын бус хязгаарлалт тогтоосон бараа юм.