Англи хэл дээрх үндэсний мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн боллоо ​

Peak.mn
12 сарын 16, 2025

Англи хэл дээрх үндэсний мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. 

Боловсролын санаачилгууд ТББ-с санаачлан гурав дахь жилдээ зохион байгуулж буй тус тэмцээнд нийслэл, орон нутгаас 50 орчим баг бүртгүүлснээс 32 багийн 150 орчим сурагчид  5 үе шаттайгаар мэтгэлцлээ. 

Зураг
Тайлбар



Ингээд тэргүүн байранд Сэлбэ сургуулийн “Powerpuff girls” баг (Б.Энхномин, Ч.Эсүжин, З. Мишээл нар), дэд байранд холимог сургуулийн “Mumbai revengers” баг (А.Анар, А.Үлэмж, Э.Энхсэргэлэн, Ч. Мөнхбаясгалан нар) шалгарав.

Энэ жилийн мэтгэлцээн ЦӨЛЖИЛТ, ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТ сэдвийн хүрээнд өрнөлөө. 

Сэдвийн хүрээнд сурагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, англиар санаагаа зөв илэрхийлэх, сурагчдын шүүн тунгаах, шийдвэр  гаргах, багаар ажиллах зэрэг 21-р зууны  ур чадваруудыг хөгжүүлэх зорилготой тус тэмцээний ФИНАЛЫН шатны шүүлтэнд УИХ гишүүн  А.Ундраа ажиллаж сурагчдад урам зориг нэмлээ. 

Зураг
Тайлбар




Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.