Англи улс хуванцар аяга, тавгийг хэрэглээнээсээ хасахаар шийдвэрлэлээ

Л.Дэлгэрмаа
12 сарын 15, 2022

Их Британийн Засгийн газар хуванцар аяга, тавгийг хэрэглээнээсээ хасах бодлого баримталж эхэллээ.  Их Британийн Байгаль орчны газраас олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсний үндсэн дээр ийнхүү шийдвэрлэсэн байна. 

Нэг удаагийн хуванцар аягыг байгальд ээлтэй, хурдан задардаг материалаар хийгдсэн аягаар орлуулах гэнэ. 

Тус улсын Байгаль орчны газрын нарийн бичгийн дарга Терезе Коффи “Нэг удаагийн аяга таваг нь хуванцар хаягдал бий болоход нөлөөлж буй гол хүчин зүйл. Англи улс ирэх 25 жилд хог хаягдлаа бууруулж, илүү байгальд ээлтэй амьдрах хэв маягт шилжих зорилт тавьсан учир үүнтэй адил алхмуудыг шат дараатай хийнэ” гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Холбоотой сэдвүүд

бохирдол хуванцар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.