Б.Баясгалан
07 сарын 08, 2018
Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу 2018 оны ДАШТ-ий шөвгийн наймд шалгарсан Швед-Английн шигшээ багийн халз тулаан Самара хотын “Самара арена” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар /2018.07.07/үдшийн 22 цагт эхэлж, 2:0-ээр Английн шигшээ хожлоо.
Энэ тоглолтын 30 дахь минутад Шведын хаалганд Янгийн өшиглөсөн булангийн цохилтыг Харри Магуайра мөргөж гоол орууснаар 1:0-ээр англичууд тэргүүлж эхэлсэн юм. Улмаар тоглолтын хоёрдугаар хагасын 58 дахь минутанд Деле Алли хоёр дахь гоолыг мөргөж оруулснаар англичууд 2:0-ээр тэргүүллээ улам бататгаж чадлаа.
Англи, Шведын шигшээ багуудын тоглолт сүүлийн 32 минут болон нэмэлт 5 минутад хоёр талаас ширүүн өрсөлдөөн өрнүүлсэн ч аль аль нь гоол оруулж чадалгүй англичууд 2:0-ээр ялалт байгуулж, хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болж, харин шведчүүд энэ удаагийн ДАШТ-ий ногоон дэвжээг орхилоо.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.