Б.Баясгалан
03 сарын 25, 2020
Тагтаанаас болгоомжлохыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.
Тагтаа нь жилд 7-8 удаа, нэгээс хоёр өндөг гаргадаг ба өндөг нь 18-20 хоногийн дараа ангаахай болж, 35-37 хоногийн дараа бие гүйцэнэ.
Аливаа зүйл хэт олшрохоороо хор уршиг дагуулдаг нь байгалийн хууль. Тагтаа нь сүрэглэн амьдардаг ба нэг сүрэгт хэдэн зуу, мянгаараа байх нь бий. Идэш тэжээл олдоцтой, сайн байвал үржил нь хурдан явагдаж, зан төрх нь ч өөрчлөгддөг байна.
Сүүлийн жилүүдэд хүмүүс буян үйлдэх нэрийдлээр тагтаа хооллон, тоо толгойг нь хот сууринд хэт олшруулсаар байна.
Тагтаа хот суурин газар олширч, учруулах хор уршгаас сэргийлэх зорилгоор дэлхийн зарим улс оронд зориудаар хооллохыг хориглоод байна. 2014 оны сүүлээр Баянгол дүүргийн XVI хороонд (“Гандантэгчэнлин” хийд орчим) тагтаа хооллохыг хориглосон.
Судлаачдын үзэж буйгаар тагтааны биологийн процесс нь хүмүүсийн буруугаас генетикийн өөрчлөлтөд орж, байгальдаа амьдрах чадваргүй, маш хурдан үрждэг болсны зэрэгцээ арьс, гэдэс, амьсгалын замын халдварт өвчин тээх, тараах эрсдэлтэйг тогтоосон байдаг.
Тагтаанаас болгоомжлох шалтгаанууд:
Иргэд иймэрхүү асуудалд ухаалгаар хандан, эдгээр амьтныг байгалийн жамаараа амьдрах, өсөж үржихэд нь туслах зорилгоор тухайн амьтныг зүгээр орхиж, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах хэрэгтэй байна.
Тагтааг энх тайван, эрх чөлөө, аз жаргалын бэлгэ тэмдэг хэвээр үлдээхэд хүмүүс, бидний хичээл зүтгэл хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.89.233] ・ 2023.01.02 Хариулах
Би тагтаа олсон юм аа тэгээд бие нь муу байсан учраас гэртээ байлгаж байгаа юм би аюулгүй байдлын хамгамж сахиагүй.Гэхдээ тагтаагүй бие маш муу байх юм ямар арга хэмжээ авах вэ яаралтай