Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орж, сэрүүсч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 


Дөрөвдүгээр сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр өдөртөө 4-9 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 12-17 градус дулаан байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 9-14 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр өдөртөө сэрүүсч 10-15 градус, бусад нутгаар өдөртөө 15-20 градус дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 9-11 градус дулаан байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар өдөртөө 9-14 градус, бусад нутгаар өдөртөө 16-21 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө сэрүүсч 6-8 градус дулаан байна.