Монгол Улс, АНУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн инженерийн техник хэрэгслийг хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр Зэвсэгт хүчний 015 дугаар ангид боллоо.

Тухайлбал, Монгол улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн комндлалын хамтын ажиллагааны хүрээнд хүлээлгэн өгч буй эдгээр техникүүд нь хоёр улсын Засгийн газар, Батлан хамгаалах яамд хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэх инженерийн техник, хэрэгслийн эхний хэсэг юм.

Харин үлдэгдэл 23 нэгж техник, хэрэгслийг удахгүй хүлээн авч Монгол Улсын зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулахаар бэлтгэж буй инженерийн ротын техникийн хангалтын тодорхой хэсгийг бүрдүүлж байгаа юм.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "Өнгөрсөн хугацаанд АНУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яамнаас Монгол улсын Зэвсэгт хүчний шинэчлэлийг тууштай дэмжиж бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлсээр ирсэн. Иймдээ ч энэхүү инженерийн техник хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ нь хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаанд нэгэн шинэ хуудсыг нээж байгаа үйл явдал боллоо" гэлээ.

Харин АНУ-ын Элчин сайд С.Клечески хэлэхдээ "Монгол Улсын Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хувьд АНУ нь тэргүүлэх чиглэлийн орон юм. Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд болон цэргийн атташегийн алба онцгой анхаарч хамтран ажиллаж байгааг батлан хамгаалах яамнаас  өндрөөр үнэлж байгаагаа энэ үеэр илэрхийлж байсан юм" хэмээн онцлов.