АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалимыг Израйлын нийслэл гэж үзэхээр болсон тухай холбогдох албанаас мэдэгдлээ. Ерөнхийлөгч түүнчлэн Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамыг Тел Авив хотоос ариун хот руу нүүлгэх ажлыг эхлүүлэхийг Төрийн департаментад даалгажээ. Ноён Трамп энэ талаар өнөөдөр албан ёсоор мэдэгдэнэ гэж албаныхан хэлэв. 

Израйл Зүүн Иерусалимыг 1967 оны Ойрхи Дорнодын дайны үеэр эзэлсэн байна. Улмаар 1980 онд өөртөө нэгтгэж эзэмшил нутаг гэж үзэх болсон ч олон улсаас үүнийг үгүйсгэж ирсэн. Иорданийн Гадаад хэргийн сайд Аяман Сафади АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга үүнээс өмнө Рекс Тиллерсонд ингэж тунхагласнаар Араб, Исламын ертөнцийг бухимдуулж, өдсөн хэрэг болохыг сануулсан. 

Харин Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас олон улсаас дэмжлэг авч зарлан тунхаглуулахгүй байх талаас нь хөөцөлдсөн ч тусыг эс олов. Тэрбээр өнгөрсөн ням гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярьжээ.