АНУ-ын Төрийн департаментийн Хэвлэлийн алба манай УИХ-ын сонгуулийн талаар мэдээлжээ

Б.Баясгалан
06 сарын 27, 2020

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментийн Хэвлэл мэдээллийн албанаас 2020 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаар ийнхүү мэдээллэв.

Хэвлэлийн мэдээлэл

2020 оны 6 сарын 25

Монгол Улсад 1990 онд ардчилсан хувьсгал ялснаас хойш 8 дахь удаагаа зохион байгуулагдаж буй парламентийн сонгуульд Монгол Улсын иргэд өөрсдийн салшгүй эрхээ эдлэн 6 дугаар сарын 24-ний өдөр саналаа өгч оролцсонд баяр хүргэе.

АНУ нь Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллаж буй стратегийн түнш гэдгээрээ бахархаж байна. 

Хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэн хөгжүүлэх, ардчиллын үнэт зүйлсээ бэхжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг сахин хамгаалахад Монгол Улсын дараагийн Засгийн газартай хамтран ажиллахдаа бид таатай байх болно.

АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга Майк Помпео өөрийн твиттер хуудаснаа Монгол Улсын парламентийн сонгуулийн талаар ийнхүү бичжээ.

“Монгол Улсын парламентийн сонгуулийн үеэр сонгуулийн ардчиллын үйл явцыг харахдаа туйлын их баяртай байна. Бид цаашид ч ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно. АНУ нь Монгол Улсын гуравдагч хөрш гэдгээрээ бахархаж байна” гэжээ



Эх сурвалж: СЕХ

Холбоотой сэдвүүд

ану сонгууль2020

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.