Хятадтай харилцаа улам бүр муудаж байгаа АНУ тус улсын тусгай бүс нутаг Хонконг дах хөрөнгөө зарахад хүргэжээ.

Хонконг арлын өмнөд хэсэг хамгийн үнэтэй Shouson Hill дүүрэгт байдаг 8825 метр2 талбайтай зургаан барилга бүхий консулын ажилчдын орон сууцны байраа 2.57 тэрбум хонконг доллараар (332 сая ам.доллар) Ханлун Пропертийз компанид заржээ.

Хонконгд тогтоосон аюулгүй байдлын тухай хууль болон худалдааны дайн, улс төрийн сөргөлдөөнөөс болж тус арал дээр үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын компаниуд арлыг орхин гарч байна. Өнгөрсөн сар хийсэн судалгаагаар тус арал дээр үйл ажиллагаа явуулдаг Америкийн худалдааны танхимын 154 гишүүн компаниудын 40% нь хотыг орхин гарах төлөвлөгөөтэй байгаа гэсэн байна.

1948 онд худалдаж авсан уг газрыг одоогийн үнэлгээгээр 3.1-3.5 тэрбум хонконг доллараар Vincorn Consulting компани үнэлсэн байна. Худалдаж авсан Ханлун Пропертийз компани 4 тэрбум хонконг доллараар  хөрөнгө оруулалт хийж тансаг зэрэглэлийн хаус хороолол барьж 2024 онд дуусгах юм байна.