Peak.mn
01 сарын 05, 2020
НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ Хойд Каролина мужийн Форт-Брэггт байрладаг агаарын десантын 82 дугаар анги бүрэлдэхүүнээс 4 мянга цэргийн албан хаагчийг Кувейт руу шилжүүлж эхлээд байна. Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Кудс” тусгай анги нэгтгэлийн дарга, генерал Касим Сулейманийн амийг хөнөөсний улмаас хурцадмал байдал нэмэгдээд байгаа энэ үед Ойрхи Дорнод дахь АНУ-ын цэргийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү анги нэгтгэлийг Кувейт руу илгээж байгаа аж.
“Associated Press” агентлагийн мэдээлснээр, одоогоор 700 орчим цэргийн албан хаагчийг Кувейт руу илгээгээд байгаа бөгөөд цаашид өөр 3500 орчим цэргийг илгээхээр бэлтгэж байгаа аж. Түүнчлэн цэрэг шилжүүлэх үйл явцыг хэдхэн өдрийн дотор дуусгахаар төлөвлөж байна.
АНУ Ойрхи Дорнодод цэргийн оролцоогоо нэмэгдүүлж байгаа нь Сулейманийн амийг хөнөөсөнтэй холбоотойгоор Иран хариугаа авч магадгүй хэмээн АНУ-ын эрх баригчид болгоомжилж байгаатай нь холбоотой юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.