АНУ олон улсын хууль дүрмийг үл ойшоосоор байна гэж Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзах үеэрээ мэдэгджээ.
 
"Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрээс АНУ-ыг албан ёсоор гаргах шийдвэр гарсны дараа  бидэнд тус хэлэлцээрт оролцогч бусад улстай энэ асуудлыг хэлэлцэх хэсэг хугацаа хэрэгтэй байна” гэж тэрбээр хэлсэн байна.
 
Түүнчлэн Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын асуудлаар Хятадын даргатай хийсэн яриа хэлэлцээ ихээхэн нааштай болсон тухайгаа Ж.Зариф мэдэгдсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг